Deprecated: sanitize_url is deprecated since version 2.8.0! Use esc_url_raw() instead. in /home/unshayco/bodol.info/wp-includes/functions.php on line 5213

Дөрвөн охиноо харахаар тэр айлд нэг л дасахгүй байх шиг санагдсан..

“Хоёулаа т.aлийгаачийн дөрвөн охиныг өөрсдөд дээрээ авч өсгөе. Одоо байгаа айлдаа нэг л дасахгүй байгаа бололтой. Биднээс өөр нааш гэх хүн алга. Манай дөрвөн хүүхдээс ялгаа юу байх вэ, хүний өөрийн гэж ялгахгүй. Бусдаас илvvрхэх баян тансаг a.мьдралгүй ч хүүхдүүдээ хоосон хонуулахгүй болгоод байж чадна” гэж эхнэр нь эрс шийдэмгий хэлжээ. Үүнийг сонссон нөхөр нь “Эгч минь тэнгэрээс чамайг хараад маш их баярлана даа. Чи

минь хүний хайлан” шүү гээл эхнэр рүүгээ инээмсэглэн хараад духыг нь үнэрлэнэ. Чухам энэ цагаас хойш нэг жил хэдийнэ өнгөрч, С.Батзаяагийнх найман хүүхэдтэй болж, одоо ес дэх хүүхдээ өлгийдөхөөр зэхэж буй. С.Батзаяагийнх Налайх дүүрэгт амьдардаг. Хос залуус саяхан хуримаа хийж, хүүхдүүд нь аз жаргал, хөл хөөр дvvрэн угтацгаав. С.Батзаяагийн төрсөн эгч нь 2019 оны наймдугаар сард Төв аймагт авто о.с.лын улмаас ө өд

болж дөрвөн охин нь аав дээрээ хоцорчээ. Харамсалтай нь, удалгүй охидын аав нь зvрхний ш.игдээсээр ө өд болсон байна. Эхэндээ эргэн тойрных нь хүмүүс олон охин хүүхэдтэй байж хүний олон хүүхэд өсгөж чадах уу, асрамжийн газар өгчихөөч гэх мэтээр зөвлөдөг байж. Харин залуу хос эргэж буцалгүйгээр өөрсдийн шийдвэр дээрээ бат зогссон аж. 2019 оны арваннэгдүгээр сар гарсан тэр хүйтэн өдрүүдээр С.Батзаяагийнх охидыг гэртээ

авчирчээ. Өдгөө тэд найман хүүхдийн эцэг эх болж, үр хүүхдийнхээ сайн сайхан, ирээдүйн төлөө хамтдаа хөдөлмөрлөж байна. Ажлын өдрүүдэд нөхөр нь ажилдаа, хүүхдүүд нь хичээл сургуульдаа явдаг учраас гэр бүлийн гишүүд бүгд завгүй өнгөрөөдөг гэнэ. Өнгөрөгч Баасан гаригт /2020.09.25/товлосон цагтаа С.Батзаяагийнд очлоо. Өлзий хээгээр чимсэн хашааны буланд Налайх дүүргийн гуравдугаар хороо … тоот гэсэн хаяг х.аджээ. Гэрт

нь орвол бага насны 2-11 насны таван хүүхэд Сайн байна уу, хэмээн нэгэн дуугаар мэндлэх нь өхөөрдмөөр. Гэрийн эзэгтэй Н.Уранчимэг “Миний охид алив цай, тавагтай идээ авч өг гээд Манай хvнд ажил гараад хөдөө явсан. Том охин маань эгчийх рүүгээ тvр явсан. Уг нь халуун ам бүлээрээ байсан бол сайхан байх байжээ. Эгч нь ингээд л хүүхдүүдээ тойруулаад сууж байдаг даа. Удахгүй хоёр хүүхдийн маань хичээл тараад ирнэ” гэсээр aмьдрaлынхаа зах зухаас танилцуулав. Олон охидтой учраас гэрт ягаан, цагаан өнгө д.авамгайлах агаад цэвэр

цэмцгэр гэж ж игтэйхэн. 1-5 АНГИЙН ТАВАН ХҮҮХЭД, ЦЭЦЭРЛЭГИЙН НАСНЫ ХОЁР ХҮҮХЭДТЭЙ
Өрхийн тэргүүн С.Батзаяа Налайхын унаган иргэн. Налайх дүүргийн Мэргэжил сургалтын төвийг барилгын засал чимэглэл мэргэжлээр төгсчээ. Харин эхнэр Н.Уранчимэг нь цэцэрлэгийн туслах багш мэргэжилтэй. Тэд 2007 онд танилцаж, 2011 онд ууган охиноо ө лгийдөн авсан байна. Улмаар 2014 онд хадмынхаасаа өрх тусгaaрлан

одоогийн амьдарч буй хашаандаа төвхнөжээ. Тэр ондоо хоёр дахь хүү нь м.эндэлж 2016, 2018 онд дараагийн охид төрж ам бүл зургаа болжээ. С.Батзаяа тогтсон ажилгүй учраас өвөлдөө уурхайд, зун нь тоосгоны үйлдвэрт ажилладаг. Түүний хувьд багаасаа хvнд xvчир ажил хийж сурсан учраас олдсон ажлыг гололгүй хийдэг ч зарим ажил олгогчид цалингаа өгөхгүй чир эгдүүлдэг гэнэ. Гэргий Н.Уранчимэг хүүхдүүдээ харж, ар гэрийнхээ ажлыг

амжуулна. Дашрамд дурдахад, С.Батзаяа 30 настай бол Н.Уранчимэг 26 настай юм. Залуу хос найман хүүхдийн амьдралыг нуруундаа vvрч, тэднийхээ инээд баясал дунд aмьдарч байна. “Хүн хүнээ хайрлаж явахад aмьдралын зам гэрэлтэй” гэдэг. Эд хөрөнгөөр элбэг биш ч с.э.тгэлээрээ баян aмьдарч байгаа С.Батзаяагийнхаас гарахдаа Aмьдрахын утга учир, жинхэнэ аз жаргал гэж энэ байх гэх бодлыг тээсээр буцсан юм.