fbpx
May 15, 2021

👉 ШЭЙР ХИЙНЭ ҮҮ👍

👉 ШЭЙР ХИЙНЭ ҮҮ👍

Сонгуулиа өгөөд 10-100 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой газрууд

Улсын их хурлын найм дахь удаагийн сонгууль маргааш болох гэж байна. Энэ жил 18-24 насны 324,000 гаруй, 25-45 насны нэг сая орчим, 45-аас дээш насны 740,000 гаруй иргэн сонгууль өгнө. Тэгвэл бүх нийтээр амарч, сонгууль өгөн, иргэний үүргээ хариуцлагатай биелүүлсэн иргэн танд зориулж худалдаа, үйлчилгээний газрууд бараа, бүтээгдэхүүндээ хямдрал зарлаж, зарим газар нь бүтээгдэхүүнээ үнэгүй өгөхөөр болжээ. Ингээд  сонгуульдаа саналаа өгөөд 10-100 хувийн хямдралтай үйлчлүүлэх газруудыг танилцуулж байна.

“Los Angels Lounge” сонгуулиа өгөөд үйлчлүүлэхээр ирсэн бүх үйлчлүүлэгчид дээ “Ice tea”  үнэгүй өгөх юм байна.  Утас:77007575

-1968 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж буй дэлхий даяар 920 гаруй салбартай Японы алдарт “Ажисен Рамен” ресторан сонгуулиа өгсөн үйлчлүүлэгчиддээ шарсан банш үнэгүй өгөхөөр болжээ.

-Сонгуульдаа идэвхтэй оролцоод “Beauty Secret” гоо сайхны дэлгүүрийн “Шангри-Ла” болон “Ривер центр”-д байрлах нэрийн дэлгүүрээс “GOGO “маскаа үнэгүйаваарай.

10 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой газрууд

-“Lure Essentials Mongolia”  бүтээгдэхүүндээ 10 хувийн хямдрал зарлажээ. Тус брэндийн бүтээгдэхүүн нь “Шангри-Ла Молл”-ын В1 давхар, “Maxmall” худалдааны төвийн 105 тоот, “River Garden 2” хотхоны “River Center”-т, Нарны зам дахь” Саруул Маркет”-ын хоёр давхарт байрладаг юм. Утас:94994230

 20 хувийн хөнгөлөлт үзүүлэх газрууд

-Сонгуульдаа идэвхтэй оролцсон хүн бүрт “Monroze” бүх бараандаа 20 хувийн хямдрал зарлажээ. Хаяг: СУИС-ын зүүн хойд талд зам дагуу MONROZE дэлгүүр

-“Mitate Mongolia” салон арьс эрүүлжүүлэх аппаратад орох, арьсны гүн цэвэрлэгээ болон арьс чангалах аппарат, классик массажны үйлчилгээндээ 20 хувийнхямдрал зарласан байна.

-“Namnaa”  морьт харвааны сургалтын төв зуны амралтаараа өөрийгөө хөгжүүлэх хүсэлттэй, зургадугаар сарын 24-д сонгуулиа өгөөд ирсэн залуустаа зориулж сургалтаа 20 хувиар хямдруулаад байна.

30 хувийн хөнгөлөлт үзүүлэх газрууд

-“Ариг Аня” ресторан Токиогийн гоймон, Японы коалпис ундаагаа 30 хувь хямдруулжээ. Энэхүү хөнгөлөлт зургадугаар сарын 24, 25-нд Сансарын аюулгүйн тойргын баруун урд, Нэгдүгээр сургуулийн урд, Bluesky-н зүүн талд, Шангри-Ла дөрвөн давхар, Хан-Уул Emart дотор байрлах салбарт үйлчлэх юм. 

50 хувийн хөнгөлөлт үзүүлэх газрууд

-“Caffe bene Mongolia”  сонгуулиа өгөөд ирсэн бүх хүн Американо 50 хувийн хөнгөлөлттэй авах боломжийг бүрдүүлжээ.

-“Bolor Naran Art” вэктор хөрөг зураг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр захиалан зуруулах боломжтой. Утас: 80091303

-“NiDu Art” усан будгаар хөрөг зургаа 50 хувь хөнгөлөлттэй зуруулж болох юм.