fbpx

Таны биеийг муухай үнэртэй болгодог хүнсний бүтээгдэхүүнүүд

0
Share

Муухай үнэрнээс болж таагүй мэдрэмж төрдөг үү?Биенээс муухай үнэр үнэртээд байвал ичмээр санагдана. Бие дэх үнэр хоол хүнснээс чухал хамааралтай.

Ус ба шар айраг

10 Foods That Make Your Body Smell Great

Ус ууснаар бие махбодоос эвгүй үнэр үүсгэдэг хорт бодис гадагшилдаг. Шар айраг уух нь өдөржингөө ажилласны дараа тайвшрах сайн арга мэт санагдаж болох ч, энэхүү архины төрлийн ундаа нь биед эвгүй үнэр үүсгэдэг.

Тараг болон Сүү

10 Foods That Make Your Body Smell Great

Тараганд агуулагдах идэвхитэй өсгөвөр нь үнэр үүсгэдэг сульфит нэгдлийн хэмжээг бууруулдаг. Мөн тараганд агуулагдах Д аминдэм нь аманд агуулагдах бактериудтай тэмцэхэд тусалдаг бөгөөд ингэснээр амны хөндийн эвгүй үнэр буурдаг. Нөгөө талаас сүү нь холин агуулдаг бөгөөд энэ нь хүний биед тааламжгүй үнэр үүсгэдэг байна.

Нимбэгний шүүс ба дарс

10 Foods That Make Your Body Smell Great

Дарс уух нь үдшийн цагаа зугаатай өнгөрөөх сайхан арга мэт санагдаж болох ч хэтрүүлэн хэрэглэх нь аюултай. Бүтэн хорин дөрвөн цагийн турш таны биеэс архи үнэртэх болно. Үүний оронд нимбэгтэй ус ууж үзээрэй. Нимбэг нь антиоксидант өндөртэй тул биеийг хоргүйжүүлэхэд тусалдаг байна.

Ургамлын гаралтай цай ба кофе

10 Foods That Make Your Body Smell Great

Ургамлын гаралтай цай нь антиоксидантын гайхалтай эх үүсвэр юм. Нөгөө талаас кофе эсвэл кофейн агуулсан ундаанууд нь хүний биед хурц үнэр үүсгэдэг.

Алим болон цэцэгт байцаа

10 Foods That Make Your Body Smell Great

Алим нь амнаас эвгүй үнэр гарахаас сэргийлдэг. Нөгөө талаас цэцэгт байцаа нь холин буюу В витаминтай төстэй тэжээл агуулдаг тул хүний биед эвгүй үнэр үүсгэдэг.

Жүрж болон Хулуу

10 Foods That Make Your Body Smell Great

Цитрус жимснүүд нь маш сайхан үнэртэй бөгөөд биед амархан шингэж, биеийг сайхан үнэртэй болгодог. Нөгөөтэйгүүр, хулуу нь холимог агуулдаг бөгөөд энэ нь триметиламин болж хувирдаг. Триметиламиныг биед хуримтлуулснаар хүний биеэс тааламжгүй үнэр гардаг.

About Post Author