Deprecated: sanitize_url is deprecated since version 2.8.0! Use esc_url_raw() instead. in /home/unshayco/bodol.info/wp-includes/functions.php on line 5211

Шуурхай мэдээ: Хонины махыг 250 төгрөгөөр хямдрууллаа

0
Share

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж буй юм байна. Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэл хийж, “Дарханы замын удаашралтай байгаа хэсэгт ЗХЖШ-ын үүрэг гүйцэтгэгч нарыг дайчлан ажиллах шийдвэрийг Засгийн газар гаргасан” гэв.

Үргэлжлүүлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан нар мэдээлэл хийж байна.

Засгийн газрйн өнөөдрийн хуралдаанаар Дарханы замын бүтээн байгуулалттай холбоотой мэдээллийг танилцуулсан байна. 2021 оны эцсийн байдлаар багц I 95 хувийн гүйцэтгэлтэй, багц II 20 хувь, багц III 98 хувь, багц IV найман хувь, багц V ажил 99 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.

Дарханы замын бүтээн байгуулалтын удаашралтай хэсэгт Зэвсэгт хүчний жанжин штабыг хүч нэмэгдүүлэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргажээ. Мөн Дарханы замын бүтээн байгуулалт ашиглалтад орох хүртэлх хугацаанд Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ ажлын хэсгийг ахлахаар болсон байна.

ХОНИНЫ МАХЫГ 250 ТӨГРӨГӨӨР ХЯМДРУУЛЛАА Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.МЭНДСАЙХАН:

Засгийн газрын хуралдаанаар хоёр асуудлыг хэлэлцэж, шийдвэр гарлаа. Гурил болон мах бэлтгэлийн аж ахуйн нэгжүүдэд 230 тэрбумын эх үүсвэрийг гурван хувийн хүүтэй зээл олгож, зөрүү болох 10.6 хувийн хүүг Засгийн газар төсвөөс дэмжлэг болгож гаргахаар шийдвэрлэлээ. Энэ нь иргэдэд очих мах болон гурилын үнийн өсөлтийн дарамтыг бууруулах зорилгоор Засгийн газраас гаргаж буй хүүгийн татаасын дэмжлэг гэж ойлгож болно.

Засгийн газар хүн амын хэрэгцээнд зориулж 12.7 мянган тонн мах бэлдсэн. Засгийн газраас нөөцийн хонины маханд 250 төгрөгийн хөнгөлөлтийг нөөц хөрөнгөөс гаргаж, мах бэлдсэн компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд 100 төгрөг буюу нийлээд 300 төгрөгийн хөнгөлөлтийг үзүүлэхээр шийдвэрлэлээ. Нөөцийн хонины мах 8300 төгрөгөөс 7950 төгрөг болж хямдарна. Мөн амралтын өдрүүдэд гулуузаар нь худалдаалахад 7750 төгрөг болж хямдарна.

Мөн 12 сая шүлхийн вакцин татан авсан. Вакцинжуулалт 55 хувьтай байна. Нийтдээ 15 мянга орчим мал тусгаарлалтад байна. Вакцины хугацаа ирэх сарын 4-нд дуусна. Зургадугаар сарын 1-ний өдөр гэхэд шүлхийгүй болно

About Post Author