Deprecated: sanitize_url is deprecated since version 2.8.0! Use esc_url_raw() instead. in /home/unshayco/bodol.info/wp-includes/functions.php on line 5213

АНУ-д цэцэрлэгийн хүүхэд ангидаа согтууруулах ундаа авчирч, найзуудтайгаа хамт уужээ

0
Share

NBC-ийн мэдээлснээр АНУ-ын Мичиган мужийн нэгэн цэцэрлэгийн хүүхэд ангидаа согтууруулах төрлийн ундаа авчирч, өөр дөрвөн хүүхэдтэй хамт уужээ.

Таван настай охин гэрээсээ жижиг шилтэй, нимбэгний амттай согтууруулах ундаа авчирч,  найзуудтайгаа хамт уусныг багш нь мэдээд цэцэрлэгийн захиргаанд мэдэгдсэн ба  удирдлагууд эмнэлгийн зохих журмын дагуу хордлогын эсрэг мэргэжилтнүүдтэй зөвлөлдөн ажиллаж, хүүхдийн эцэг эхтэй холбогдож, ёс зүйн дүрмийн дагуу сахилгын арга хэмжээ авахаар болжээ.

Эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгөхдөө цүнх, халаас зэргийг нь шалгаж, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг мэргэжилтнүүд зөвлөдөг.

Охины ээж Алексис Смит “Охиноо юу хийснийг сонсонгуутаа авч явахаас нь өмнө задалчихсан байсан болов уу, хэр хэмжээтэй байсан бол гэхчлэн миний толгойд маш олон бодол нэгэн зэрэг эргэлдсэн. Өмнө нь охин маань бас эм авч явж байсан. Ийм зүйлс болно гэж хэн ч урьдчилан төсөөлөх боломжгүй шүү дээ” гэжээ.

Цэцэрлэгийн захирал “Бид нэг ч хүүхэд өвдөж, эмнэлгийн тусламж авах шаардлагагүй байсанд л талархаж байна. Эцэг эхчүүдийн айдас, бухимдлыг бид ойлгоно. Бид  ч хүүхдүүдийн цэцэрлэгтээ авчирдаг бүх зүйлийг анхаарч үзэхийг хичээдэг ч энэ нь боломжгүй зүйл юм. Насанд хүрэгчдэд зориулсан ийм төрлийн ундааг тэд андуурч болох нь харамсалтай” гэжээ.

Алексис Смитийн хувьд болсон явдлын улмаас охиноо цэцэрлэгээс нь гаргахаас өөр аргагүй байдалд хүрсэн ба тэрээр “Энэ үнэхээр зүрх шимшрүүлж байна. Түүний цэцэрлэгт орсон эхний жил цар тахлаас болж бараг явж чадаагүй. Харин одоо нөхцөл байдал улам дордлоо” гэжээ.

Эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгөхдөө цүнх, халаас зэргийг нь шалгаж, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг мэргэжилтнүүд зөвлөдөг.

About Post Author