Deprecated: sanitize_url is deprecated since version 2.8.0! Use esc_url_raw() instead. in /home/unshayco/bodol.info/wp-includes/functions.php on line 5213

Шуурхай: Дараах дөрвөн улс төрчдийг баривчилахаар болжээ

0
Share

АТГ-аас Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Н.Алтанхуяг, Г.Дамдинням нарыг яллагдагчаар татах саналыг гаргажээ

АТГ-аас Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Н.Алтанхуяг, Г.Дамдинням нарыг яллагдагчаар татах саналыг гаргажээ
Хөгжлийн Банкны хэрэгт нэр холбогдсон нэр бүхий УИХ-ын гишүүдийг яллагдагчаар татах саналыг Авлигатай тэмцэх газраас Нийслэлийн прокурорын газарт гаргасан байна.

Тодруулбал, уг хэргийн шалгаж буй АТГ-ын ажлын хэсгийнхэн цуглуулсан нотлох баримтдаа үндэслэн Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Г.Амартүвшин эрх мэдлээ урвуулж, Х.Ганхуяг, Г.Дамдинням нарын хамаарал бүхий аж ахуйн нэгжид давуу байдал олгон, их хэмжээний зээл өгсөн буюу Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсэгт заасан “Улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаал, эрх мэдлээ урвуулж бусдад давуу байдал олгосон” гэх үндэслэлээр яллагдагчаар татах санал гаргажээ. Тэдний хамаарал бүхий “Вертекс майнинг партнерс” ХХК Хөгжлийн Банкнаас 2020 онд 33 тэрбум төгрөгийн зээл авсан талаар тус банкнаас мэдээлж байв.

Мөн Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг яллагдагчаар татах саналыг АТГ-аас прокурорын байгууллагад хүргүүлжээ. Түүнийг 2012-2014 онд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Хөгжлийн Банкнаас гаргасан 1.8 их наяд төгрөгийн зээлийг үр дүнгүй зарцуулж, бондын хөрөнгийг үнэгүйдүүлсэн, Худалдаа хөгжлийн банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч Д.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий аж ахуйн нэгж болох “Хөтөл цемент”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийнхэн Хөгжлийн Банкнаас зээл авахад эрх мэдэл, албан тушаалаа ашиглан давуу байдал олгосон үндэслэлээр дээр дурдсан зүйл ангийн дагуу яллагдагчаар татах санал хүргүүлсэн байна.

Эдгээр нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах эсэх саналыг хуулийн дагуу хяналтын прокурор Улсын ерөнхий прокурорт гаргана. Мөрдөн шалгалтын явцад дээрх гишүүд саад учруулсан гэж үзвэл Улсын ерөнхий прокурор тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа УИХ-д хүргүүлэх юм.

About Post Author