Deprecated: sanitize_url is deprecated since version 2.8.0! Use esc_url_raw() instead. in /home/unshayco/bodol.info/wp-includes/functions.php on line 5213

Улс төрчид автобусаар явж эхэллээ

0
Share

Төрийн албан хаагчдын том том жип машин унахгүй байх чиглэл гарсан билээ. Тиймээс төрийн албаныхан жижиг тэрэг болох приус зэрэгтэй явж харагдана. Тэгвэл зарим нь автобусаар явж буй зургаа оруулаад эхэлжээ. Үнэхээр өдөр бүр явах гэж байна уу эсвэл зургаа авах гэж ганц явсан уу гэдгийг цаг хугацаа харуулах байх.

НИТХ-ын төлөөлөгч асан С.Мөнхчулууныг та бид мэднэ. Нэгэн цагт НИТХ-ын даргын суудалд С.Амарсайхантай өрсөлдөөд ялсан ч ерөнхий сайд байсан У.Хүрэлсүх нэрийг нь хүлээж авалгүй дахин санал хураалгуулж С.Амарсайханыг ялуулж түүнийг ялагдуулж байлаа. Улмаар тэр намаасаа гарч байсан юм.

Тэр өөрийн автобусаар явж буй зургаа хуваалцжээ.

“Нийслэл хот маань түгжрэлийг бууруулах энэ оны 450 тэрбум ₮-р орчин үеийн, тохилог автобус 1000 ширхэгийг шинээр авчхад л түгжрэл буурна. Тэгээд дараа жилээс нисдэг, дүүжилдэг, доогуур явдаг тээврийн хэрэгсэлд төсвөө зарцуулвал таарна.Автобусаар явахад машинаар явснаас 10 дахин бага зардал, 2 дахин бага хугацаа зарцуулдаг байгаа шүү.”

About Post Author