Засгийн газар өнөөдөр ээлжит бус хуралдаан зарласан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өгч байна.
Хуралдаанаар Украин улсад үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас Украин улсад 200 мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламжийг үзүүлэхээр болсон байна. Тодруулбал НҮБ-ын тусламжийн сангаар дамжуулж 150 мянган ам.доллар, Улаан загалмайн нийгэмлэг болон Улаан хавирган сар нийгэмлэгийн холбоогоор дамжуулан 50 мянган ам.доллар олгох хүмүүнлэгийн тусламжийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэжээ.