fbpx

ШУУРХАЙ МЭДЭЭ:Хичээлдээ явж байсан сурагч эксковаторт дайруулан газар дээрээ нас барчээ

0
Share

/2022.03.31/ бага насны хүүхэд зам тээврийн ослын улмаас газар дээрээ нас барсан хэрэг гарлаа.

Тодруулбал, 11 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт Амгалангийн автобусны буудлын урд замд бага насны хүүхэд эксковаторт дайруулсан тухай дуудлага Цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу холбогдох цагдаагийн газраас үзлэг, шалгалт хийж байгаа талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээлж байна.

Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Урьдчилсан байдлаар осолд өртсөн хүүхэд 7-р ангийн сурагч байсан нь тогтоогдсон байна. Ослын улмаас хүүхэд газар дээрээ нас баржээ.

About Post Author