fbpx

ОХУ-с Монголруу элсэн чихэр,будаа гаргахыг хориглолоо

0
Share

Гуравдугаар сарын 30-аас эхлэн Орос-Монголын хилээр иргэд чөлөөтэй нэвтрэх боломжтой болж байгаатай холбоотойгоор Буриад улсын гаалийн орлогч дарга Иван Бурлана нь хувь хүмүүс зарим төрлийн барааг хилээр гаргахтай холбоотой хязгаарлалт орсныг тайлбарлажээ.

Оросын Засгийн газар нь АНУ тэргүүтэй өрнөдийн зүгээс авч байгаа эдийн засгийн хатуу ширүүн хориг арга хэмжээний үед эдийн засгаа тогтвортой болгохоор зарим нэр төрлийн барааны импортыг бүрэн зогсоосон. Хэдийгээр ОХУ-ын Засгийн газраас гаргасан №311 тогтоолд эдгээр хорио цээр нь хувь хүн хувийн хэрэгцээнд авч гарч байгаа бүтээгдэхүүнд хамаарахгүй гэсэн ч зарим нэр төрлийн барааг хувийн хэрэгцээний зориулалтаар бага хэмжээгээр ч авч гарахыг хоригложээ.

Тухайлбал, хувь хүмүүсийг хувийн хэрэгцээнд зориулж хилээр сахар, үр тариа бага ч хэмжээгээр ч гэлээ хилээр гаргахыг хориглосон байна. Ингэхдээ үр тариаг зургаадугаар сарын 30-н хүртэл гаргахыг хориглосон бол сахарыг бүр наймдугаар сарын 31 хүртэл хориглосон байна. Түүнчлэн гуравдугаар сарын 2-ны тогтоолоор ОХУ-аас 10 мянган ба түүнээс дээш доллартой дүйцэх хэмжээний гадаад валютыг хилээр гаргахыг хориглосон байна. Мөн хилээр гаргах гэсэн бэлэн мөнгө нь 100 мянган ба түүнээс илүү ам.доллартой дүйцэхээр бол мөнгөн дүнг декларацид мэдэгдээд зогсохгүй гарах үүслийн бичиг баримт шаардагдах болжээ.

Сахар, үр тариаг ийнхүү хувийн хэрэгцээндээ ч хилээр гаргахыг хориглож байгаа нь Оросын дотоодын зах зээл дээр үүссэн нөхцөл байдалтай холбоотой юм байна. Тухайлбал, сүүлийн хэдхэн өдрийн дотор Орост сахарынүнэ даруй 30 хувиар өссөн төдийгүй дэлгүүрийн лангуун дээр ховор бараа болж хувирсан байна.

About Post Author