Deprecated: sanitize_url is deprecated since version 2.8.0! Use esc_url_raw() instead. in /home/unshayco/bodol.info/wp-includes/functions.php on line 5213

БНСУ-д хүчирхийлэлд өртөж байсан охин Монголд ирээд удалгүй 12 давхраас үсэрч амиа егүүтгэжээ

0
Share

Өнгөрсөн шөнө Сонгинохайрхан дүүргийн 37-р хороонд байрлах Содон хорооллоос өсвөр насны хүүхэд өндрөөс унаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Хэргийг тодруулбал, 3 сарын 7-ны өдөр 00:29 цагт тус хорооллын 12 давхараас эмэгтэй 15 настай О.М унаж газар дээрээ нас барсан байна.

Уг хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийн тодруулахад, талийгаач охины аав нь нас бараад олон жил болсон. Талийгаач охин ээжтэйгээ хамт БНСУ-д амьдарч байхдаа тус улсын хүүхдүүдэд дээрэлхүүлдэг байсан гэх. Тус улсад байхаар үеийн хүүхдүүдэд шоовдорлуулаад сэтгэл санааны гутралд орсон байсан тул хэрэг гарахын гурван сарын өмнө Монголдоо ирээд байжээ.

Эх орондоо ирээд удалгүй хүчирхийлэлд өртөж байсан сэтгэл санааны хямрал болон ганцаардмал байдлаас болж энд байхад хэцүү байгаа талаараа найздаа зурвас бичиж байсан нь мөрдөн шалгалтаар тогтоогдсон байна.

БНСУ-д суралцаж, амьдарч буй өсвөр насны Монгол хүүхдүүд тус улсын хүүхдүүдийн хүчирхийлэл, гадуурхал, шоовдорлогдсон байдалд байдаг тухай илчилсэн хэрэг өмнө гарч байсан. Тухайлбал, өнгөрсөн онд 13 настай Монгол охиныг 15-16 настай Солонгос охидууд зодож олон цагийн турш тамалсан нь олон улсын анхаарлыг татаж байсан. Энэ асуудлаар тус улсаас хүчирхийлэл үйлдсэн Солонгос улсын өсвөр насны охидод ял шийтгэл оноогдож байв. Харин дээрх хэрэг мөн л адил өсвөр насны Монгол охиныг БНСУ-д амьдарч байх хугацаанд нь тус улсын сургуулийн сурагчид ихэд гадуурхаж, хүчирхийлдэг байсан аж.

Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3-р хэлтэст шалгаж эхэлжээ.

About Post Author