Deprecated: sanitize_url is deprecated since version 2.8.0! Use esc_url_raw() instead. in /home/unshayco/bodol.info/wp-includes/functions.php on line 5213

Эрдэмтдийн хийсэн сонирхолтой судалгаа: Огцом ууртай найз охинтой эрчүүд илүү аз жаргалтай байдаг

0
Share

Найз охиныхоо онцгүй зан ааш эсвэл хамтрагчийнхаа огцом ууранд та дахин санаа зовних хэрэггүй боллоо. Яагаад гэвэл судалгаагаар хүчтэй зан араншинтай эмэгтэйчүүд найз залуугаа аз жаргалтай байлгадаг болох нь батлагджээ.

Энэ судалгаанаас үзэхэд, эдгээр эмэгтэйчүүд хамтрагчаа чихрийн шижин болон зүрх судасны ө.в.чтэй болох эрсдэлийг бууруулдаг байна.

Бид өнөөдөр та бүхэндээ дээрх судалгааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ, ингэснээр магадгүй таны хайр дурлалын харилцаанд эерэг нөлөө авчрахыг үгүйсгэхгүй юм.

Огцом ууртай байхын ач тус

Хүчтэй зан араншинтай байх сөрөг үр дагавар бол хэрүүл маргаан байдаг, гэхдээ үүнд бас ач тус гэж бий. Энэ талаар Мичиган болон Чикагогийн их сургуулийн эрдэмтэд судалж тогтоожээ.

Тэд онцгүй зан ааштай хүмүүс хажуу дахь хүнийхээ эрүүл мэндэд, тэр тусмаа чихрийн шижин ө.в.ч.ин тусах эсэхэд хэрхэн нөлөөлдөг болохыг анхааралтай судалсан байна.

Судалгаанд юуг чухалчилж үзэв?

1,228 хүн болон тэдгээр хүмүүсийн хамтрагчид энэхүү судалгаанд хамрагджээ. Хосуудаас хайр дурлалын харилцаанаасаа мэдэрч буй зүйлийг нь асуусан ба хамтдаа цагийг өнгөрөөх үедээ хажуу дахь хүнтэйгээ хэрхэн аз жаргалтай байдаг болохыг нь тодруулсан байна.

Мөн тэд хосуудын нэг нэгэндээ итгэх итгэл, хэр зэрэг нээлттэй харилцдаг болон нэгнийхээ шүүмжлэлийг хэрхэн хүлээж авдаг талаар нь асуужээ.

Судалгааны үр дүн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хувьд өөр гарчээ

Хайр дурлалын харилцааны бат бөх байдал судалгаанд оролцсон хүмүүсийн хүйсээс ихээхэн хамаарч байгаа нь ажиглагджээ.

Илүү эерэг хариулт өгсөн эмэгтэйчүүд ирээдүйд зүрх судасны ө.в.ч.нөөр өвчлөх э.р.с.дэл бага байсан байна. Эрдэмтэд энэ талаар тайлбарлахдаа, тэд хамтрагчтайгаа хэрхэн харилцахыг мэддэг ба энэ нь бодисын солилцооны э.р.үү.л. .м..э.н.д.эд нь нөлөөлдөг гэж үзжээ.

Хяналт бол гол түлхүүр

Эрчүүдийг оролцуулалгүйгээр, эрдэмтэд эмэгтэйчүүдтэй холбоотой нэгэн хачирхалтай зүйлийг олж илрүүлжээ. Хайр дурлалын харилцааг хянадаг,

шууд шүүмжилдэг, шаардлага тавьж чаддаг эмэгтэйчүүд таалагддаг гэж хариулсан эрчүүд ирээдүйд чихрийн шижин ө.вч.н..өөр ө..в.ч.лөх эрсдэл өөрөөр хариулсан хүмүүстэй харьцуулахад эрс бага байв.

Дадал болсон зан ааш

Эдгээр эрчүүд чихрийн шижин ө.в.ч.и.н тусах эрсдэл багатайгаас гадна чихрийн шижин ө.в.ч.и.н туссан ч гэлээ, сахарын түвшинг хянах бүрэн боломжтой болох нь ажиглагдсан байна.

Эрдэмтэд энэ үр дүнг хараад багагүй гайхширсан боловч, үүний үр дүн нь хажуу дахь эмэгтэй нь найз залуугаа шууд шүүмжилж, шаардлага тавьж чаддаг чадвартай холбоотой гэж үзжээ.

Оюун ухааны өндөр чадамжтайн шинж тэмдэг

Огцом ууртай эмэгтэйчүүд илүү оновчтой шийдвэр гаргадаг, яагаад гэвэл Өмнөд Уэльсийн сэтгэл судлалын сургуулийн зүгээс хийсэн судалгаагаар тэднийг илүү ухаалаг гэдгийг баталсан байна.

Үүний учир нь тэд илүү сэжиглэнгүй байдаг ба энэ нь обьектив шинж чанартай болон дүн шинжилгээ хийх, улмаар шийдвэр гаргах чадвартай холбоотой аж.

Дээрээс нь тэд хэзээ, хэдийд, хэрхэн үг хэлэхээ маш сайн мэддэг. Магадгүй энэ нь яагаад тэдний найз залуучууд эрүүл мэндийн хувьд ямар нэгэн асуудал багатай байдаг болохын гол учир шалтгаан байж ч мэдэх юм.

Онцгүй зан аашийн сөрөг тал

Хүчтэй зан араншинтай эмэгтэй хүн шийдвэр гаргах тал дээр давуу талыг бий болгодог юм байна. Гэсэн хэдий ч “He Who Gets Mad, Gets Fat” номын зохиолч

Juan Manuel Romero Villa гэх эрхмийн хийсэн судалгаагаар, онцгүй зан ааштай хүмүүс амархан жин нэмэх хандлагатай байдаг болохыг тогтоожээ.

Яагаад гэвэл тэдний бие адреналин болон кортизолыг амархан ялгаруулдаг ба эдгээр дааврууд нь үрэвслийг бий болгож, хялбар байдлаар энергийг алдахад хүргэдэг учир амархан жин нэмэх үндэс болдог байна.

About Post Author