Deprecated: sanitize_url is deprecated since version 2.8.0! Use esc_url_raw() instead. in /home/unshayco/bodol.info/wp-includes/functions.php on line 5213

НЭМҮТ: ЭЛЕКТРОН ТАМХИ НЬ УУШГИЙГ ГЭМТЭЭЖ, ТАРХИНЫ ХӨГЖЛИЙГ УДААШРУУЛАН ХАВДАР ҮҮСГЭДЭГ

0
Share

Залуусын сонирхлыг сүүлийн үед ихэд татаж буй “тамхинаас гаргагч” гэх нэр зүүсэн электрон тамхины хэрэглээ хэрээс хэтэрлээ. Хуульд тусгагдаагүйгээр нь далимдуулан энэхүү эдийг гэрт, гадаа, гудамжинд, орцонд, ресторанд, лифтэнд гээд хаа саагүй баагиулах залуус олширсон байна. Тэр ч бүү хэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр нэгэн реппэр залуу Төрийн ордон дотор электрон тамхи татаж суусан цаг саяхан. Энэ нь тус тамхины донтуулах үйлчилгээ болон хэрэглээ аль зэрэг өндөр байгааг харуулж буй.

Электрон тамхины шингэн утааны үнэр хувцас хунар шингэхгүй ч уушги болоод бусад дотор эрхтэнд үзүүлэх хор нөлөө нь утаат тамхинаас илүү гарахаас дутахгүй болохыг мэргэжлийн эмч нар хэлж байна. Тиймээс энэ талаар НЭМҮТ-ийн Эрүүл мэндийг дэмжих, өвчнөөс урьдчилан сэргийлэх албаны эрдэм шинжилгээний ажилтан Б.Майцэцэгтэй ярилцлаа.

“Электрон тамхи нь уушгийг гэмтээж, тархины хөгжлийг удаашруулан хавдар үүсгэдэг”Одоогийн байдлаар манай улсын төр засаг энэхүү “гоёмсог” үнэр, амттай тамхины эсрэг явуулж буй бодлого нь гаднаас оруулж ирж буй татварыг бага зэрэг нэмэгдүүлсэн явдал төдий. Гэтэл энэ нь электрон тамхины хэрэглээг багасгах нөлөө бараг үгүй бөгөөд татвар нэмэгдвэл үнэ нэмэгдэх зарчмаар борлуулагчид бараг зэрэг үнэ нэмж, хэрэглэгчид нь анзаарсан ч зүйлгүй худалдан авч буй.

Тамхины худалдаа эрхлэгчтэй электрон тамхины борлуулалт болон залуусын хандлага ямар байгаа талаар тодруулахад, “Орчин үеийн залуус их авч хэрэглэдэг болсон. Энгийн тамхи татдаг байсан хүмүүс электрон тамхи хэрэглэж үзээд энгийн тамхинаас гарч байгаа” гэв.

Энэ нь дээр дурдсанчлан тамхинд агуулагдаж буй донтуулагч бодисын нөлөө ямар өндөр байгааг харуулж байна. Залуус тамхинаас гарч байна хэмээн сэтгэж, зүсээ хувиргасан утаат тамхийг үргэлжлүүлэн хэрэглэж байгаа нь энэ юм.

Сануулахад, Электрон тамхийг гоочилж, утаат тамхийг сурталчлаагүй болохыг энд дурдаж байна. Сөрөг нөлөө адилхан хоёр бүтээгдэхүүний алийг нь хэрэглэх нь иргэн таны эрх. Гэвч нэг нь хуулийн дагуу, нөгөө нь хуулиас гадуур байгаад учир оршиж буй. Тамхины хяналтын тухай хуулийн шинэчилсэн найруулгад электрон тамхины төрлүүдийн хэрэглээг хязгаарласан зүйл заалтууд орох хүртэл энэхүү “шингэн утаа” тамхичдын уушгинд сэлгүүцэхээс гадна, энгийн иргэдэд ч мөн хор хөнөөлөө учруулсаар байх боллоо.

About Post Author