fbpx
October 20, 2021

👉 ШЭЙР ХИЙНЭ ҮҮ👍

👉 ШЭЙР ХИЙНЭ ҮҮ👍

Хайртай гэрийн тэжээвэр амьтантайгаа олон жил хамтдаа байхыг хүсвэл, тэднийг урт наслахад нь туслах дараах 9 зөвлөгөөг хэрэгжүүлээрэй

Гэрийн тэжээвэр амьтантай хүмүүсийн 45 хувь нь хайртай амьтнаа төрсөн өдрийн бэлэг болгон авч байсан байдаг бол тэдний 95 хувь нь тэдгээр амьтдаа гэр бүлийнхээ нэг гишүүн гэж үздэг гэсэн судалгаа бий. Нохой, муур гэх мэт амьтад ийнхүү бидний амьдралын салшгүй нэг хэсэг болох үед бид мэдээж тэднийг аз жаргалтай байлгах, урт наслуулахыг хүсдэг нь мэдээж.

Үүний тулд малын эмч дээр тогтмол очиж байх, тэднийг эрхлүүлж, дуртай газраар нь хамтдаа зугаалж, эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулж байх зэрэг энгийн зүйлсийг л хийхэд хангалттай байдаг аж.

1. Түүнийг идэвхтэй байлгаарай
Гэрийн тэжээвэр амьтад идэвхтэй амьдралын хэв маягтай, тоглож, зугаацах цаг их байх тусам бие болоод сэтгэл санаа нь эрүүл чийрэг байдаг ажээ. Түүнчлэн нохойтойгоо байнга салхинд гарч алхах нь түүний эрүүл мэндэд нэн тустай.

2. Спей, заслага хийлгэхБид хайртай амьтнаа эцэг эх болохыг харах хүсэлтэй байдаг нь нууц биш. Гэвч тэднийг урт наслуулахыг хүсвэл аль болох эрт спей хийлгэх шаардлагатай байдаг. Энэ нь таны хайртай амьтанг элдэв өвчин тусах, эсрэг хүйсний амьтныг хайж гэрээсээ явах зэрэг асуудлуудаас ангид байлгах боломжтой.

3. Хайртай амьтандаа иллэг хийж өгч байх
Яг л бидэнтэй адил гэрийн тэжээвэр амьтад ч бас иллэг хийлгэж, алжаалаа тайлах шаардлагатай байдаг аж. Ингэхдээ хайртай амьтныхаа биеэс эхлэн зөөлөн иллэг хийгээрэй. Хэрэв таныг муужгайтай гэж төсөөлбал энэ нь өдөржин үсэрч, тоглож явсан таны хайртай амьтны булчинг суллаж, амраах эерэг нөлөөг үзүүлнэ.

4. Гэрийн тэжээвэр амьтан хүрч болохгүй зүйлсийг тэднээс хол байлгах

Муур, ноход маш сониуч амьтад гэдгийг бид сайн мэднэ. Тэд аливаа зүйлсийг хазах, маажих, самардах, аливаа зүйлсээр тоглох зэрэг сониуч үйлдэл их гаргадаг. Ийнхүү сониуч зандаа хөтлөгдсөн нохой таны дуртай пүүзийг тань хазах зэрэг явдал тохиолдож байсан биз ээ. Энэхүү үйлдлүүд нь таны тэжээвэр амьтны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг тул тэдний эрүүл мэндэд аюултай, xортой зүйлсийг тэднээс хол байлгах шаардлагатай.

5. Малын эмчид тогтмол хандаж байх

 

Хайртай амьтнаа хуваарийн дагуу тогтмол үзлэгт оруулж эрүүл мэндэд нь анхаарал хандуулж байхыг танд зөвлөж байна. Хэдий гаднаасаа эрүүл харагдавч амьтад далд хэлбэрийн өвчтэй байх нь олон байдаг тул тэдний эрүүл мэндийн төлөө тогтмол мал эмнэлэгт үзүүлж, зөвлөгөө авч байх шаардлагатай.   6. Шүдийг нь угааж байх

Хүний нэгэн адил урт өдрийн дараа гэрийн тэжээвэр амьтад ч бас шүд, амны хөндийн эрүүл мэнддээ анхаарал халамж тавьж байх шаардлагатай. Иймээс та 7 хоногийн турш шүд угаах сорилтыг эхлүүлээрэй. Магадгүй таны тэжээвэр амьтад эхэндээ шүдээ угаалгахгүй эсэргүүцэх магадлалтай ч тэдний эрүүл ахуйн төлөө хичээгээд үзээрэй. Хэрэв та түүний шүдийг угааж чадахгүй байгаа бол амны хөндий цэвэрлэх хүнс эсвэл зажлуур өгөх боломжтой.

7. Арчилж, халамжилж байх
Хайртай нохойгоо усанд оруулж, үсийг нь засч янзлах, муужгайныхаа үсийг самнаж, хумсыг нь авч өгөх гэх мэтээр халамжилж байгаарай. Гэрийн тэжээвэр амьтад яг л хүн шиг үсээ засуулсны дараа цоо шинэ мэт мэдрэмж авч байдаг аж. Энэ мэтчилэн тэжээвэр амьтдыг асрах нь арьс үрэвсэх, халдвар авахаас сэргийлэх боломжийг олгох давуу талтай.

8. Муураа гэртээ байлгаМуурны насыг уртасгах хамгийн энгийн бөгөөд хялбар арга бол гэртээ байлгах ажээ. Муур гадна гарах үедээ хурдтай явах машинууд, танил биш хүмүүс зэрэгтэй таарч, сэтгэлзүйн шоконд орох, өвчин тусах магадлалтай байдаг тул тэднийг гэрээс хяналтгүй гаргах нь тийм ч зөв сонголт биш байдаг байна. Иймээс та тэдэнд цэвэр агаар амьсгалуулахыг хүсвэл тагт эсвэл тусгай зориулалтын агаарлах газарт гаргаж байгаарай.

9. Идэж буй хоол хүнсэнд нь анхаарал хандуулах


Notice: ob_end_flush(): failed to send buffer of zlib output compression (1) in /home2/unshayco/bodol.info/wp-includes/functions.php on line 5107

Notice: ob_end_flush(): failed to send buffer of zlib output compression (1) in /home2/unshayco/bodol.info/wp-includes/functions.php on line 5107