fbpx
October 20, 2021

👉 ШЭЙР ХИЙНЭ ҮҮ👍

👉 ШЭЙР ХИЙНЭ ҮҮ👍

Өнгөрсөн 100 жилийн хугацаанд маш ихээр өөрчлөгдсөн ажил мэргэжил

Дэлхий ертөнц маш хурдтайгаар өөрчлөгдөж байна, энэхүү өөрчлөлтийг дагаад хүн ч мөн адил өөрчлөгдөнө. Урьд нь хүмүүс улаачид зоос шидэж өгдөг эсвэл загвар зохион бүтээгч рүү шинэ бүрх малгай авахаар явдаг байсан бол одоо картаа нэг аппликейшнд холбоод л хөл залгуулж байна, мөн дурын загварын ордноор орж чөлөөтэй үйлчлүүлэх боломжтой болжээ. Бид төрөл бүрийн ажил мэргэжлийг сонгож 100 жилийн өмнө ямар байсныг нь сонирхсон юм. Харин бонуст нь зуун жил хүрэхгүй хугацаанд эрс өөрчлөгдсөн ажил мэргэжлийг танилцуулна.

Морины оронд хүмүүс машин хэрэглэх болж, гэхдээ улаачийн ажлын зорилго урьдын адил: мөнгө төлөхөд хүссэн газар нь хүргэж өгнө. Гэхдээ одоо энэ мэргэжлийг “таксины жолооч” гэх болжээ
Цаначин 100 жилийн өмнө ба одоо
Августа Ада Кинг Лавлейс (Байрон)-ыг анхны программист гэж үздэг, хажууд нь түүний орчин үеийн хувилбарын гэрэл зургийг тавилаа
Орчин үеийн шүдний эмчийн тоног төхөөрөмж зуун жилийн тэртээхийг бодвол сэтгэлд илүү тайван мэдрэмж төрүүлнэ
Кино найруулагч Роланд Тотеро нь Чарли Чаплинтай хамтран ажиллаж байснаараа алдартай, харин Рожер Дикинс 2020 онд “1917” кино найруулгаараа “Оскар”-ын шагнал хүртжээ
Дуучин Мэми Смитийн “Crazy blues” дууг “Грэмми”-ийн алдрын танхимд залсан байдаг. Харин Måneskin хамтлагийн гоцлол дуучин Домиано “Eurovision 2021” уралдааны ялагч болжээ
20 дугаар зууны эхэн үеийн болон өнөөгийн цaгдаа
Дэлхий дахинаа алдартай 20 дугаар зууны дизайнер, загварын ордныг үндэслэн байгуулагч Коко Шанель, мөн загвар зохион бүтээгч, өнөөгийн Chanel-ийн захирал Виржини Виар нар
“Bachelor-Apartment” (1931 он) киноны нарийн бичиг болон “The Intern” кинонд гардаг орчин үеийн нарийн бичиг
Одоогийн мэс заслын эмч нар өнгөрсөн зууны мэргэжил нэгтнүүдээ бодвол бүрэн гэрэлтүүлэг доор төрөл бүрийн мэс заслын багаж, хэрэгсэлтэй ажилладаг болжээ
Толгойн гоёл урладаг оёдолчин болон британийн одоогийн толгойн гоёлын дизайнер Стивен Жонс
Анна Хюблер болон Генрих Бургер нар хос гулгалтын төрлийн дэлхийн анхны аваргууд, мөн олимпын анхны аваргууд. Уран гулгагч Алена Савченко, Брюно Массо нар – 2018 оны олимпын наадмын алтан медальтнууд

Европын анхны онгоцны үйлчлэгч эмэгтэй Нелли Динер болон одоогийн мэргэжил нэгтнүүд нь
Гоо үзэсгэлэн гэдэг ойлголт эрс өөрчлөгдөж байна. Тийм учраас одоо цагт загвар өмсөгч гэдэг мэргэжилд зөвхөн гуалиг бүсгүйчүүд хүч сорихоо больжээ
100 жилийн өмнө ч гэсэн охид бүсгүйчүүд хумсаа засаж янзлуулдаг байж. Өнөөдрийн маникюрын мастер эрэлт ихтэй мэргэжил болжээ

 

 


Notice: ob_end_flush(): failed to send buffer of zlib output compression (1) in /home2/unshayco/bodol.info/wp-includes/functions.php on line 5107

Notice: ob_end_flush(): failed to send buffer of zlib output compression (1) in /home2/unshayco/bodol.info/wp-includes/functions.php on line 5107