fbpx
October 20, 2021

👉 ШЭЙР ХИЙНЭ ҮҮ👍

👉 ШЭЙР ХИЙНЭ ҮҮ👍

Шөнө унтаж чадахгүй байгаа хүмүүст зориулсан нойр хүргэх 9 нууц арга

Хүн нойроо шөнө, оройн цагаар хамгийн сайн авч өдөр нь эрч хүчтэй байх хэрэгтэй байдаг. Гэвч нойргүйдэл эсвэл бусад шалтгааны улмаас унтаж чадахгүйд хүрч ядарч эхэлдэг билээ. Хэрвээ танд уг асуудал тулгарч байгаа бол эдгээр техникийг заавал ашиглаад үзээрэй.

1.Шөнө гэнэт сэрчихвэл булчингаа чангалах арга

Хөлийнхөө хуруунаас духан хүртэл бүх булчингаа аажмаар сулруулна.
Дараа нь бүх булчингаа 5 сек чангалаарай.

2. Хар дарсан зүүд зүүдлэхгүйн тулд өрөөгөө хүйтэн байлга.

3. Унтах гэтэл нэг л тухгүй толгой чинь эргэж өвдөж байвал нэг хөлөө газар тавь.

4. Өдөр 15 цагаас хойш унтаж болохгүй.

Ихэнх хүмүүс өдөр нь бага зэрэг унтаад шөнө сайн унтаж чаддаг. Гэвч танд нойргүйдэл байдаг эсвэл ямар нэг байдлын улмаас унтаж чадахгүй байгаа бол өдөр урт хугацаанд унтаж болохгүй. Өдөр амрахыг хүсэж байгаа бол эдгээр дүрмийг дагаарай.Өдөр унтахыг хүсвэл 10-20мин унтах. Хэрвээ удаан унтвал сэрэх үедээ ядарсан байх болно.15:00 цагаас хойш унтахгүй. Зөвхөн орой унтах.
Өдөр унтахдаа чимээ шуугиангүй сэрүүн харанхуй газар унтах

5. Гэдсээрээ амьсгалж унтах

Уг аргыг диафрагмын амьсгал гэж хэлдэг бөгөөд цээжээрээ амьсгалахын оронд гэдсээрээ амьсгалж тайвшруулдаг.

Хамраараа 4 секундын турш амьсгал авна – гэдэс цүдийж ирнэ.
Амьсгалаа 7 секунд барина.
Амаараа 8 секунд амьсгалаа гаргана. Эхнээс нь 4 удаа давтаж хийнэ.

6.Унтхаасаа өмнө бич

Хачирхалтай сонсогдож болох ч судалгаагаар унтахаасаа өмнө эерэг үйл явдлыг бичих нь стрессийг бууруулж, унтах чанарыг сайжруулдаг болохыг эрдэмтэд нотложээ.

Орой бүр 15 минутыг өөртөө зориулан өнгөрсөн өдрийнхөө тухай бичээрэй, гэхдээ зөвхөн сайн зүйлд анхаарлаа хандуулаад зогсохгүй тухайн үед ямар мэдрэмж төрж байгааг анхаарч үзээрэй.

8. “Битгий бод” гэсэн үгийг 10 секундын турш дахин дахин хэлээд үзээрэй.

9. Хачирхалтай зорилго болгон сэрүүн байхыг өөртөө хэл.

Таны туршиж үзэх өөр нэг арга бий, гэхдээ энэ нь парадокс дээр үндэслэсэн болно. Өөрийгөө сэрүүн байна гэж хэлэх нь илүү хурдан унтах гайхалтай заль мэх болно. Үүнийг хийдэг хүмүүс хийдэггүй хүмүүсээс илүү хурдан унтдаг байсан бөгөөд энэ арга нь нойргүйдэлтэй байсан ч уламжлалт амьсгалын дасгалаас илүү үр дүнтэй байдаг.

 


Notice: ob_end_flush(): failed to send buffer of zlib output compression (1) in /home2/unshayco/bodol.info/wp-includes/functions.php on line 5107

Notice: ob_end_flush(): failed to send buffer of zlib output compression (1) in /home2/unshayco/bodol.info/wp-includes/functions.php on line 5107