fbpx
May 10, 2021

👉 ШЭЙР ХИЙНЭ ҮҮ👍

👉 ШЭЙР ХИЙНЭ ҮҮ👍

СОНИН ХАЧИН

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Л.Баттөрийн мэдээллийг хүргэж байна. Тэрээр “ХӨСҮТ, ЭМЯ хөл хориог анхнаасаа 28 хоног байх ёстой гэж үзсэн. Хөл хорио урт байх тусмаа хариу арга хэмжээ үр дүнтэй байдаг” хэмээв.

Түүнчлэн “28 хоног хөл хорио тогтоох үндэслэл нь халдварт өвчний хоёр удаагийн нууц үе өнгөрөх хугацаа юм. Мөн өдөрт илэрдэг тохиолдол таван хоног тутамд огцом нэмэгдсэн. Олон улсад хөл хорио урт байх тусмаа халдварт өвчний эсрэг хариу арга хэмжээ үр дүнтэй байдаг гэж үздэг.

Тархалтын оргил үеэс цааш 14-21 хоногийн дараа гол хүндрэлүүд гардаг. Эмнэлгийн ачаалал, нас баралт, хүнд өвчтөний тоо нэмэгдэнэ. Эдгээр хүчин зүйлийг үндэслэж шийдвэр гаргасан. Эдийн засгаа аварч үлдэх, ард иргэд, ААН-ийн үйл ажиллагааг хэвийн явуулахад хөл хорионы хугацааг харгалзаж үзэн 14 хоног байхаар шийдвэрлэсэн.

Гэхдээ бид нөхцөл байдлыг хараад, эхний долоо хоног өнгөрлөө. Хоёр дахь долоо хоногт тохиолдлын тоо, нас баралт, эмнэлгийн байгууллагын хүрэлцээ, хангамж хэр байхыг хараад дараагийн саналуудаа УОК, Засгийн газарт хүргэх болно. Хөл хориог ахиад 14 хоног сунгана гэж шууд ойлгож болохгүй. Бид нөхцөл байдалтай уялдуулан тодорхой саналуудыг гаргана. Вакцины хоёрдугаар тунг өнгөрсөн долоо хоногоос эхэлж, эмнэлгийн болон алба хаагчдыг хамруулж эхэлсэн. Бөөгнөрөл үүсгэхгүйгээр вакцинжуулалтыг хийхээр тодорхой шийдэл гарган ажиллах юм” хэмээлээ.

-Гадаадаас ирсэн иргэдийг хэрхэн тусгаарлаж байна вэ?
-ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу гадаадаас ирсэн иргэдийг 14 хоног тусгаарлаж байна.

Гэхдээ долоо хоног тусгаарлах байранд, долоо хоног нь гэртээ тусгаарлагдах юм. Тусгаарлагдах байранд байх хугацаанд хоёр удаа ПСР шинжилгээ авна.