fbpx
May 10, 2021

👉 ШЭЙР ХИЙНЭ ҮҮ👍

👉 ШЭЙР ХИЙНЭ ҮҮ👍

Ирэх 5 дахь өдөр нийслэл Улаанбаатар хотод анхны бороо орно! Сэтгэл эмзэг.лүүлэм гэгээхэн бүр…

Улаанбаатар хотод минь юу юугүй анхны бороо шаагих нь. Сэтгэл эмзэглүүлэм гэгээхэн бүрхэг ийм л өдрүүдийг бид урт удаан өвлийн турш хүлээсэн шүү дээ. Хэдий хөл хориотой ч анхны бороонд гараа сунган, бүрхэг өдрийн намуухан хэмнэлээр сэтгэлээ бүлээцүүлцгээе. Сайхан цаг ирнэ гэдэгт итгүүлэх гэж л “Анхны бороо”, “Анхны учрал”, “Анхны” гэх бүхэн тохиодоггүй гэж үү?

#1 Patrick Watson – Je te laisserai des mots

“Чамд дайх үгээ үлдээе” гэх утгатай франц дуу. Их богинохон л доо. Гэхдээ зөөлөн хэмнэл, төгөлдөр хуурын арын ая нь сэтгэл нэг л тайтгаруулчихдаг ид шидтэй дуу. Клипийг нь үзэхээр өдөр болгон хар цагаан дүрс авч хадгалаад, кино хиймээр санагддаг…


#2 Gloria Laing – Why Can’t I Have You

Нэрийг нь харахад л эмзэглүүлэм дуу. Энэ дууг инээгээд, сэтгэлээ хөндөхгүй сонсч чаддаг болсон үедээ хэн нэгнийг үнэхээр мартаж чаджээ гэж бодмоор…


#3 Faye – Cruel World

Харгис ертөнц минь, чи намайг доош унагаах уу? Үзэсгэлэнт ертөнц минь, чи намайг оддын зүгт хүргэх үү?

#4 Nirvana – Lithium

#5 Vlad Holiday – Quit Playing Cool

“Догь” байх гэж хичээхээ боль доо. Зүгээр л надад таалагдаж байна…


#6 Current Joys – I Knew These Two People

Олон хүний крашдаа зориулдаг дуу… Би чамд үнэхээр татагдаад байна! Чи хэн юм бэ?


#7 Api & Sarah Hemi – Isn’t It Strange

Сайн уу? Өнөөдөр хэр байв даа? Ажил чинь бүтсэн үү? Зүгээр дээ. Би дэргэд чинь байна…

Заримдаа бид ийм л энгийн үгсийг сонсохыг хүсдэггүй гэж үү?


#8 Hungun – 168, 290, baatarfly

Энэ дуунд тохирсон тэмдэг нэр бодоод олохгүй нь ээ. Зүгээр л сонсоод баймаар…


#9 92914 – Moonlight

Ийм хөгжим, ийм хамтлаг, ийм өнгө аяс энэ хорвоод байдагт талархъя!


#10 AM-C – Perfect Blue

Энэ хаврын хамгийн “эмо” дуу байхаа. Араас нь Нисванис хамтлагийн “Цаг хугацаа бүгдийг эмчилнэ” дууг сонсож даруулга хиймээр санагдаад байдаг юм…


#11 Hozier – “Like Real People Do”


#12 Fats Domino – I’m Ready

Дээрх дуунууд бүгд л “жаахан” гунигтай болчихжээ. “Яг одоо” л бүх зүйл эхэлж буй мэт догдолмоор үедээ, ямар нэг том зүйл хүлээж буй мэт санагдах үедээ энэ дууг сонсох таатай байдаг.