fbpx
May 10, 2021

👉 ШЭЙР ХИЙНЭ ҮҮ👍

👉 ШЭЙР ХИЙНЭ ҮҮ👍

Ц.Анандбазарыг УИХ-ын гишүүний хүндэт ажлаас татан буулгах нь зөв үү? Олон нийтэд Сүнээ нэрээр танил болсон иргэн Д.Сүндэръяа өөрийн нүүр хуудастаа…

Олон нийтэд Сүнээ нэрээр танил болсон иргэн Д.Сүндэръяа өөрийн нүүр хуудастаа нэгэн УИХ-ын гишүүнд холбогдох мэдээллийг ил болгож, нийтэлсэн. Ингэхдээ хэн нэгний нэрийг зааж, нэрлээгүй юм.

Үүний дараа цахим орчинд УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг тухайн мэдээлэлтэй холбох хандлага эрчээ авсан. Дараа нь дуучин Нара буюу Д.Нарантуяа руу “Ц.Анандбазар бол ийм хүн” гэсэн утгатай хувь чатууд ирэх болсон ба тэрбээр иргэдийн мэдээллийг нууцлан, нүүр хуудастаа байршуулж байгаа юм.

Нэг үгээр хууль, хяналтын байгууллага тогтоогоогүй, албан ёсоор зарлагдаагүй ч нийгэмд УИХ-ын гишүүн Ц.Анандбазарт холбогдох хүчирхийллийн шинжтэй мэдээллүүд ил болсоор байна.

Үүгээр Д.Сүндэръяагийн эхлүүлснээр, охид бүсгүйчүүдийг бэлгийн хүчирхийллээс хамгаалах “MeToo” хаштаг аян өрнөж байгаа юм. Цахим хэрэглэгчид уг хаштагийг бичиж, эсвэл нүүр зургийг жааз ашиглах хэлбэрээр “MeToo” хөдөлгөөнд нэгдэцгээж байна.

Түүнийг гишүүний суудлаас нь татан буулгах нь зөв үү?

Түүнийг гишүүний суудлаас нь татан буулгах нь зөв үү?