fbpx
May 11, 2021

👉 ШЭЙР ХИЙНЭ ҮҮ👍

👉 ШЭЙР ХИЙНЭ ҮҮ👍

Солонгосын BINGBANG хамтлаг тун удахгүй эргэн ирэлтээ хийнэ.Dazed сэтгүүл 13 жилийн ойн баяртаа зориулж тусгай дугаар гаргасан ба тус дугаарт BIGBANG хамтлагийн…

Dazed сэтгүүл 13 жилийн ойн баяртаа зориулж тусгай дугаар гаргасан ба тус дугаарт BIGBANG хамтлагийн G-Dragon ярилцлага өгсөн байна. Тэрээр хувцас загвар, дуу хөгжим, ойрын үед хийж байгаа зүйлсийнхээ тухай хуваалцжээ. /yolo.mn

G-Dragon хамгийн сүүлд утсан дээрээ ямар тэмдэглэл бичсэн бэ гэсэн асуултад тэрээр BIGBANG хамтлагийн дууны үгийг бичиж байгаа тухайгаа цухас дурдсан байна. Тодруулбал, “Би ойрын өдрүүдэд тэмдэглэл бичихээс илүү BIGBANG-ийн дуун дээр анхаарч ажиллаж байна. Дуутайгаа холбоотой түлхүүр үгсийг хайж, тэднийгээ бичдэг болохоор миний утасны тэмдэглэл /notes/-ийн ихэнх нь түлхүүр үгс байгаа” гэжээ./yolo.mn

Ийнхүү Өмнөд Солонгосын хэвлэлүүдээр “удаан хугацааны туршид хүлээлт үүсгээд байсан BIGBANG хамтлаг шинэ уран бүтээл дээрээ ажиллаж байгаа нь тодорхой боллоо” хэмээн шуугьсан байна. Мөн тэрээр Chanel брэндийн тухай ярихдаа:

– “Хүн бүр Chanel брэндээр өөр өөрийн өнгө төрхийг илэрхийлдэг. Би бол гэнэтийн зүйл туршиж үзэх дуртай. Chanel-ээс эхлээд “тансаг” брэндүүд ямар нэг хүйсээр хязгаарлагдахаа больсон байна. Өөрөөр хэлбэл хувцсанд эрэгтэй, эмэгтэй гэсэн хүйс байхгүй болсон. Энэ нь надад маш хөгжилтэй, сонирхолтой санагдаж байна” гэжээ./yolo.mn

BIGBANG