fbpx
April 21, 2021

👉 ШЭЙР ХИЙНЭ ҮҮ👍

👉 ШЭЙР ХИЙНЭ ҮҮ👍

Засгийн газар 4-р сарын 10-наас эхлэн хатуу хөл хорио тогтоохоор боллоо! Иргэд та бүхэн уг хөл хорионоос өмнө….

ШУУРХАЙ: Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 4-р сарын 10 ны өдрөөс эхлэн хатуу хөл хорио тогтоох саналыг дэмжлээ

Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дарь-Эхэд байрлах авто замын хажууд явган зорчигчийн явах хэсэгт барьсан “зүйл” цахим орчинд хэлэлцүүлгийн сэдэв болов.

Иргэд дээрх зургийг харж “Унадаг дугуйн зам уу, ус зайлуулах хоолой юу” зэргээр таамаглал дэвшүүлэн шүүмжилжээ.

Бид энэ талаар тодруулахаар Баянзүрх дүүргийн 27-р хорооны Засаг даргатай холбогдоход “Энэ нь Нийслэлийн авто замын хөгжлийн газраас хийж буй ажил. Өнгөрсөн оны долоодугаар сард эхэлсэн. Газар гэсэж, урин дулаан болохоор үргэлжлэх юм” гэв.

Энэ бол 15 см гүнтэй, гадаргуун ус зайлуулах шуудуу юм

Нийслэлийн авто замын хөгжлийн газрын Гүүрний хяналтын мэргэжилтэн Я.Өнөртүвшинтэй холбогдон, энэ талаар тодруулахад “Энэ бол 15 см гүнтэй, гадаргуун ус зайлуулах шуудуу юм.

Үүнийг хүмүүс явган хүний зам гэж андуурч байна. Барилгын ажлын зургийн дагуу ус зайлуулах шуудууны ажил хийгдсэн. Дөрөвдүгээр сарын сүүлчээр тэр хэсэгт явган хүний замын ажил эхэлнэ. Өнөөдрийн байдлаар суурь нь хийгдээд, асфальтан хучилт хийгдээгүй байгаа.

Гадаргын ус буюу борооны усыг зайлуулах хоёр төрлийн байгууламж байдаг. Нэг нь авто замын зорчих хэсэгт байдаг шүүлтүүртэй, шүүрт худгууд. Нөгөөх нь дээрхтэй адил ус зайлуулах шуудуу юм” гэлээ.

Явган хүний зам болон, ус зайлуулах шуудууны бүтээн байгуулалтын төсөвт өртгийн талаар мэргэжилтнээс асуухад “Харж байж хэлэхгүй бол шууд хэлж мэдэхгүй байна” хэмээсэн юм.

Бид энэ талаарх мэдээллийг дахин тодруулан хүргэх болно.