fbpx
April 23, 2021

👉 ШЭЙР ХИЙНЭ ҮҮ👍

👉 ШЭЙР ХИЙНЭ ҮҮ👍

Д.Ганзориг: “Ядуу.сын хүүхдүүдийг 1 жилийн дотор хүмүүжүүлж чадахгүй байна”

Хан-Уул дүүргийн 12-р хороо, “Зэв.сэгт хүч.ний 326-р анги”-д 19 настай цэрэг салаан даргадаа зодуул.сны улмаас биедээ хүнд гэм.тэл авч, улмаар ТТАХНЭ-т эмчлэгдэж байхдаа нас бар.сан хэрэг өнгөрөгч гуравдугаар сарын 29-нд болсон.

Түүнчлэн хүндэт харуулын 032 дугаар ангийн цэргүүд доод оны цэргүүдээ газар мөлхүүлж, дуулахыг шаардаж, дарамт.алж буй бичлэг цацагдсан билээ. Эл болон хилийн цэргийн анги, салбаруудтай холбоотой асуудлуудаар яг одоо УИХ-ын Хүний эрхийн дэд хороо Зэв.сэгт хүч.ний жанжин штаб, БХЯ, ХХЕГ, Дотоод цэргийн командлал, ХЭҮК, Цаг.даа, Прокурорын удирдлагуудыг оролцуулан нээлттэй хуралдаж байна.

Энэ үеэр ЗХЖШ-ын дарга, хошууч, генерал Д.Ганзориг хэлэхдээ “Ёс суртахууны талд бид ажилладаггүй биш ажилладаг. Бие бүрэлдэхүүн ёс суртахуунтай ажилласаар ирсэн. Ажилласаар ч байх болно. Зэвсэг хүчин рүү орж ирж байгаа цэргүүд нийгмийн эмзэг давхарга, ялангуяа хамгийн амьдрал залгахад хүндрэлтэй газраас их ирдэг. Ийм хүнтэй жилийн хугацаанд ажиллаад төлөвшүүлээд явуулахад хүндрэлтэй” гэв.

Өөрөөр хэлбэл тэрбээр нийгмийн хамгийн ядуу хэсгээс цэрэгт татагдаж ирж байгаа цэргүүд хүмүүжилгүй байдаг гээд шууд хэлчихэв.Дэд хорооны хуралдаан үргэлжилж байна.

ӨМНӨХ МЭДЭЭ: Азийн аваргад орохоор бэлтгэлээ базааж байсан Манай улсын жүдо бөхийн шигшээ багийн 5-тамирчнаас Коронавирусын халдвар илэрч ААШТ-нд оролцох боломжгүй боллоо.