fbpx
April 21, 2021

👉 ШЭЙР ХИЙНЭ ҮҮ👍

👉 ШЭЙР ХИЙНЭ ҮҮ👍

Монгол улс Оросын холбооны улсаас сөн.өөгч онгоц худалдан авлаа

Монгол улс 🇲🇳 Сөнөөгч онгоцтой боллоо.2021. 04. 01. Москва. Монгол улсын зэвсэгт хүчинд хоёр орны өмнө байгуулсан гэрээ ёсоор Су-27 сөнөөгч  онгоцны хороог 2021 оны 4-р сард багтаан хүлээлгэн өгөх зарлигт ОХУ-н ерөнхийлөгч Путин өнөөдөр гарын үсэг зурлаа хэмээн РИА Новости мэдээлжээ.

Монгол улс нь 1 жилийн өмнө ОХУ аас сургалт байлдааны 2 нэгж Миг-29 сөнөөгч хүлээж авсан ба Су-27 болон Миг-29 сөнөөгч онгоцны нисгэгчдээ ОХУ-д урьдчилан бэлдэж байсан нь ийнхүү Су-27 фланкер сөнөөгч онгоцны хороог хүлээн авах бэлтгэл ажлын нэг байжээ.

Миг-21 сөнөөгч онгоцны хороо байрлаж байсан “Хурдан цагааны анги” гэж соц үеэс л нэрлэгдэж ирсэн Налайхын нисэх хүчний ангийн аэродромыг энэ жилдээ багтаан бүрэн засварлах ажил өнгөрсөн жилээс эхлэсэн билээ.

Ийнхүү олон жилийн дараа Монгол улс орчин үеийн (Миг-29 болон Су-27 сөнөөгч онгоцны тухай пост грүппт өмнөх жил орсон байгаа тул шинэ гишүүд хайж үзэх боломжтой) буюу 4-р үеийн сөнөөгч онгоцны бүхэл бүтэн хороотой болж байна. Мөрөөдөл биелдэг юм.