fbpx
April 22, 2021

👉 ШЭЙР ХИЙНЭ ҮҮ👍

👉 ШЭЙР ХИЙНЭ ҮҮ👍

Найз бүсгүйнхээ нүдэнд ойж туссан гар утасны тусгалаас өөрийг нь хуурч, араар нь тавьж байгааг олж мэджээ

Sam Nunn гэх TikTok хэрэглэгч саяхан араар нь тавьж буй найз бүсгүйгээ хэрхэн барьж буйгаа харуулсан бичлэгээ цахим орчинд нийтэлжээ.


Түүний нүдэнд тусч буй утасны тусгалд танилцах аппликейшн ашиглаж залуусыг харж буй нь харагдах ажээ.
Цахим сүлжээ хэрэглэгчид түүнийг найз бүсгүйгээ хурдан хөөж явуулахыг хүссэн сэтгэгдлүүд ар араасаа хөвөрч байгаа бол зарим хүмүүс энэхүү бичлэгийг жинхэнэ эсэхэд эргэлзэж буйгаа илэрхийлжээ.


Sam Nunn гэх нэртэй TikTok хэрэглэгч найз бүсгүй нь хэрхэн түүнийг араар нь тавьж буйг барьсан бичлэгээ нийтэлжээ. Тус богино хэмжээний бичлэгт хосууд хамтдаа байх үед найз охин нь найз залуугаа хуурч буйг харуулсан бөгөөд цахим сүлжээнд олны анхаарлыг ихээр татаж чаджээ. TikTok сүлжээнд @samnunn4 нэртэй хэрэглэгч Sam Nunn хэлэхдээ, “Түүний нүдэнд тусч буй утасны дэлгэцийн тусгалаар нь түүнийг хуурч байгааг олж мэдсэн” хэмээжээ.

“Өнөөдөр сайхан зугаацсан биз” гэсэн тайлбартайгаар тэрээр уг бичлэгээ нийтэлжээ.Мөн тэрээр #f**klove гэж хаштаг тэмдэглэжээ.Найз залуугийнхаа өмнө баригдсан гэдгээ ч анзааралгүй олон залуусын зургийг гүйлгэн харж байжээ


Уг бичлэгт Nunn найз бүсгүйнхээ нүдийг томруулан харуулах бөгөөд нүдэнд нь танилцах Tinder аппликейшн ашиглаж залуусыг харж буй нь тодхон харагдах ажээ. Түүний хувьд энэ нь найз бүсгүй нь араар нь тавьж байна гэсэн хангалттай нотолгоо байв.


TikTok хэрэглэгчид түүний бичлэгийг үзээд “Хэрэв тэр чиний өмнө хэвтээд өөр хэн нэгнийг харж, бодож буй бол харилцаа чинь дууссан гэсэн үг. Чи илүү сайн бүсгүйтэй хамт байх эрхтэй”, “Түүнээс салж байгаа бичлэгээ ч бас оруулах хэрэгтэй.” гэх мэтчилэн сэтгэгдэл үлдээсэн байсан бөгөөд нэгэн хэрэглэгч энэ бичлэг хуульд нийцэх эсэх талаар лавлахад Nunn “Тийм ээ” хэмээн хариулжээ. Хэдийгээр түүний TikTok сувгийн тайлбарт “Энэ бол тоглоом байлаа” гэсэн тайлбар бий боловч дээрх бичлэг нь наргиа байсан уу эсвэл үнэхээр ийм явдал болсон уу гэдэг нь тодорхойгүй хэвээр байна.