fbpx
April 21, 2021

👉 ШЭЙР ХИЙНЭ ҮҮ👍

👉 ШЭЙР ХИЙНЭ ҮҮ👍

PUBG тоглоомонд дон.тож сэтгэцийн эмгэгтэй болж буй залуусын тоо буурахгүй байна!

Саяхан Энэтхэг улсад PUBG Mobile тоглоомыг хориглосон бөгөөд энэхүү асуудлыг тойрсон нөхцөл байдлыг PUBG корпораци идэвхтэй ажиглаж байна.Мөн манай улсад ч уг тоглоомыг маш олон хүүхэд залуус өдөр шөнөгүй тоглож, донтож СЭМҮТ-д эмчлүүлэхээр олноороо ирж байгаа аж.

PUBG корпораци нь тоглогчийн мэдээллийн нууцлал, аюулгүй байдал нь компанийн нэн тэргүүний зорилт тул Энэтхэгийн Засгийн Газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээг бүрэн ойлгож хүндэтгэж байгаагаа илэрхийлж байна. Тэд Энэтхэгийн Засгийн Газартай гар нийлэн ажиллаж өөрсдийн туршлагаар хангах арга замыг судлаж байгаа тул ойрын ирээдүйд фенүүддээ зориулж нутагшуулсан эрүүл тоглоомын орчинг бүрдүүлж өгөх болно гэж дурджээ.

PUBG корпораци ба Tencent хоорондын ялгаа юу вэ?

PUBG корпораци нь PlayerUnknown’s Battlegrounds тоглоомыг эзэмшдэг Өмнөд Солонгосын байгууллага юм. Тус компани нь PUBG PC хувилбарыг хөгжүүлэх үүрэгтэй Bluehole Studio гэх мэт бусад охин компаниудыг эзэмшдэг Krafton Inc.-ийн охин компани юм. Харин гар утасны хувилбарыг Tencent хөгжүүлж байх үед PUBG корпорациас тухайн бүс нутагт хэвлэн нийтлэх эрхийг олгож байжээ.

Хэвлэн нийтлэгч ба хөгжүүлэгчийн хооронд ямар ялгаа байдаг вэ?

Видео тоглоомд хэвлэн нийтлэгч нь тоглоомыг эзэмшиж, хэрхэн хэзээ гаргахаа сонгодог байгууллагууд юм. Тэд тоглоомыг дотооддоо хөгжүүлэх эсвэл шинээр бүтээх тал дээр бусад хөгжүүлэгчидтэй хамтран ажиллах боломжтой. Эхэндээ PUBG Mobile тоглоомыг Krafton-оос PUBG IP лиценз олгосны дараа Tencent компани боловсруулж хэвлэн нийтлэх эрхийг авсан. Гэсэн хэдий ч стратегийн ач холбогдлын үүднээс уг эрхийг Хятадаас холдуулахыг хүссэн тул Tencent-д олголгүй PUBG корпораци буцаан авч байгаа нь энэ юм.

Энэ алхам нь Энэтхэгт PUBG Mobile-ийн хоригийг цуцлахад хүргэх үү?

Энэ алхам нь Tencent-тэй холбоотой тул хоригийг шууд цуцлах нь юу л бол. Харин Tencent, PUBG корпораци хоёулаа Энэтхэгийн зах зээлд нэвтрэхийн тулд хэрхэн хөрөнгө оруулалт хийж байгааг харуулж байна. Энэтхэг бол дэлхийн хамгийн том гар утасны зах зээлийн нэг бөгөөд дундаж нас, интернет хэрэглээ, гар утас хэрэглэгчийн тоогоороо хурдацтай дээшилж байгаа тул энэ зах зээлийг хэн орхихыг хүсэх билээ.

Үүнийг ч PUBG корпорациас алдахыг хүссэнгүй өөрсдийн эхний арга хэмжээгээ авч эхэллээ. Мөн Энэтхэгийн PUBG Mobile зах зээлд гадаад, дотоодын олон байгууллагууд байгаа, үүнийгээ дагаад ч маш их хэмжээний мөнгө яригдаж байгаа. Энэхүү тоглоомыг хориглосноос үүдэн Tencent компанийн зах зээлийн үнэлгээ $42 тэрбум доллараар унасныг харвал Энэтхэгийн зах зээл хэр хэмжээний том болохыг харуулж байна.