Монгол улсын Жудо бөхийн эмэгтэй шигшээ багийн тамирчин М.Уранцэцэг Тбилисийн Их Дуулга 2021 тэмцээнд түрүүлж дэлхийн шилдэг болохоо батлан харууллаа
М.Уранцэцэг Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд төрж өсчээ. Эцэг Мөнхбат нь сумандаа үндэсний бөхөөр барилдаж түрүүлж байсан бөхийн удамтай Уранцэцэг багаасаа барилдаж өсчээ.
2006 онд “Женко” клубын тамирчин болсон, энэ үеэр Уранцэцэг өсвөрийн шатны тэмцээнүүдэд ордог байв.
2008 онд жүдогийн насанд хүрэгчдийн улсын аваргад оролцож түрүүлээд алтан медаль авсан. 2009 онд үндэсний шигшээ багийн тамирчин болсон. Ээж Цэрмаа нь түүнийг жингээ барих хоолоо зохицуулахад нь голчлон оролцож дасгалжуулдаг байна.
Мөнхбатын Уранцэцэг — жүдо барилдааны 48 кг жингийн Дэлхийн аварга (2013), ДАШТ-ий мөнгөн медальт (2017), Ази тивийн аварга (2012), ААШТ-ий хошой хүрэл медальт (2009, 2013), Монгол улсын эмэгтэй жүдоч.
Дэлгэрэнгүй
Солонгосын BINGBANG хамтлаг тун удахгүй эргэн ирэлтээ хийнэ.Dazed сэтгүүл 13 жилийн ойн баяртаа зориулж тусгай дугаар гаргасан ба тус дугаарт BIGBANG хамтлагийн…
Б.Батчулуун: Би онигоо ярьсан болохоос гэ.мт хэр.эг хийгээгүй.“Сээлийгийн нэвтрүүлэгт орчихоод хот орох ажилтай учир машинд нь дайгдаад…
Selena Gomez: Хөгжмийн ертөнцийг ОРХИНО