fbpx
April 23, 2021

👉 ШЭЙР ХИЙНЭ ҮҮ👍

👉 ШЭЙР ХИЙНЭ ҮҮ👍

3-р сарын охидын хамтлагын гишүүдийн нэр хүндийн жагсаалтыг Rosé хол тасархай тэргүүлжээ

Солонгосын Бизнес Судалгааны Хүрээлэнгээс охидын хамтлагийн гишүүдийн 3-р сарын нэг хүндийн жагсаалтыг гаргажээ! Уг жагсаалтыг дуустал уншиж танилцаарай!

2-р сарын 21-ээс 3-р сарын 21-ний хооронд цуглуулсан өгөгдлийг ашиглан 545 охидын хамтлагийн гишүүдийн хэрэглэгчдийн оролцоо, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, харилцаа холбоо, олон нийтийн индексийг шинжилж, зэрэглэлийг тогтоов.

BLACKPINK-ийн дуучин Rosé нь энэ сарын жагсаалтыг 6,433,970 оноотойгоор нэр хүндийн индексээр тэргүүлж, 2-р сараас хойш оноо нь 100,30 хувиар гайхалтай өссөн байна.

BLACKPINK-ийн Jennie нэр хүндийн индекс 5,182,696 гэсэн үзүүлэлтээр хоёрдугаарт бичигдэж өнгөрсөн сараас авсан оноо нь 18,31 хувиар өссөн байна.

Brave Girls ’Yujeong 3-р сард брэндийн нэр хүндийн жагсаалтанд 4,685,944 оноотойгоор 3-р байранд орлоо. Тодруулбал, түүний хамтлагийн бүх гишүүд эхний 10-т багтаж, Юна 4-р байранд, Юнжи 6-р байранд Миньён 9-р байранд жагсав.

Гуравдугаар сарын шилдэг 10-ыг доороос үзээрэй!

1.BLACKPINK’s Rosé

2.BLACKPINK’s Jennie


3.Brave Girls’ Yujeong


4.Brave Girls’ Yuna


5.Oh My Girl’s Arin


6.Brave Girls’ Eunji


7.MAMAMOO’s Hwasa


8.LOONA’s Chuu


9.Brave Girls’ Minyoung


10.BLACKPINK’s Jisoo