fbpx
April 21, 2021

👉 ШЭЙР ХИЙНЭ ҮҮ👍

👉 ШЭЙР ХИЙНЭ ҮҮ👍

Солонгосын алдарт дуучин IU болон тамирчин Son Heung-min нар үерхдэг болох нь батлагдлаа гэсэн шуум гарчээ…

Солонгосын алдарт хөл бөмбөгчин анuлийн хөлбөмбөгийн лигийн Tottenham Hotspur багийн тоглогч Son Heung-min болон алдарт дуучин IU нар үерхдэг гэсэн шуум гарлаа.

IU бол Солонгос түмний хайртай дуучин.Son Heung-min ч мөн адил АЗИ тивийн шилдэг хөл бөмбөгчин Солонгос түмний хайрт хөвгүүн.Энэ хоёрын үерхэлийн шуум гарч эхлэхэд маш олон хүмүүс сайнаар хүлээж авч тэдэнд баяр хүргэж байна.Та бүхэндээ хүмүүсийн сэтгэгдлийг түүвэрлэн хүргэе!

IU гэж хэн бэ? И Жи-ынь 1993 оны 5 сарын 16-нд Өмнө Солонгосын Сөүлд төрсөн. Багаасаа урлагт ойртож сургуулийн жүжгийн сонгонд суралцсан. Харин ахлах ангидаа орохдоо дуулах хүсэлдээ автан Олон компанид бүтэлгүй шалгуулсны дараа «Good Entertainment»-д хэсэг байгаад 2007 онд «LOEN Entertainment» урлагийн компанид элсч “I and You” (Чи бидэн хоёр) гэсэн англи үгийг товчилсон “IU” (Ай-Ю) хэмээх тайзны нэртэй болов. 2011 онд Тундүг охидын ахлах сургуулийг дүүргэсэн.

1.Хөөх үнэн гэж үү?

2.Энэ өдрийн хамгийн сайхан мэдээ

3.Битгий салаарай удаан үерхээрэй!

4.Би сарын өмнө нөйздаа энэ хоёр үерхвэл гоё хос болно гэж хэлж байсан!

5.Өөө бурхан минь 2021 он гайхалтай эхэлж байна даа!

IU “Lost Child” хэмээх анхны дуугаа 2008 оны 9 сард нийтэд цацсан бөгөөд «Lost and Found» анхны тал цомгоо гаргаж олонд танигдаж эхэлсэн. 2009 оны 4 сард анхны бүтэн «Growing Up» цомгийг гаргаж «Boo» дуу Инкигаю хөгжмийн хөтөлбөрт тэргүүн байрын өрсөлдөв.

Ай-Ю эгдүүтэй хөөрхөн төрхөөрөө ялгарахаас гадна хүчтэй хоолойтой дуучин болов. 2009 оны адагт «IU…IM.» тал цомог гаргажээ. Энэ хооронд олон ангит киноны дуу хоёрыг дуулсан. Оны төгсгөлд телевизийн хөтөлбөрүүдэд зочноор орж, телевизийн хөтөлбөрт анх удаа хөтлөгчөөр оролцжээ.


2010 оны 6 сард 2АМ хамтлагийн Сылунтай хослон «Nagging» дууг дуулж шилдэг дууны жагсаалтад гурван долоо хоног тэргүүлсний дараа Ай-Ю «Because I’m a Woman» дууг дуулсанд бас олны таашаалд хүрсэн бүтээл болжээ. 12-р сард гуравдугаар тал цомог «Real»-аа худалдаанд гаргасан бөгөөд цомгийн гол дуу «Good Day» Каюнь шилдэг дууны жагсаалтад таван долоо хоног дараалан тэргүүлжээ.

Ай-Ю 2010-2011 онд шилжих өвөл «Мөрөөдлөөс ч илүү» олон ангит кинонд Ким Пил-сүг дүрийг бүтээснээр кинонд тоглосон анхны тохиолдол нь болов. Тус киноны «Someday» хэмээх дууг Ай-Ю дуулсанд 2.2 сая хувь татагдаж, түүний хамгийн ихээр борлогдсон киноны дуу болжээ.

2011 оны 5 сард Ай-Югийн өөрийн зохиосон анхны дуу «Hold My Hand» нийтэд цацагдсан ба оны төгсгөлд хоёрдугаар бүтэн цомог «Last Fantasy» худалдагдаж эхэлсэн. Цомгийн 13 дуунаас 8 нь Каюнь жагсаалтын шилдэг 10-т багтаж байсан бөгөөд шүүмжлэгч нар цомгийг олон урсгалыг багтаасан хэмээн сайнаар дүгнэсэн. Цомгийн тэргүүн дуу «You and I» дуу 5.5 сая хувь жилийн дотор 5.5 сая зарагджээ.

BIRMINGHAM, ENGLAND – FEBRUARY 16: Heung-Min Son of Tottenham Hotspur celebrates victory during the Premier League match between Aston Villa and Tottenham Hotspur at Villa Park on February 16, 2020 in Birmingham, United Kingdom. (Photo by Laurence Griffiths/Getty Images)

2012 онд Ай-Ю Японы зах зээлд хөл тавив. 2012 оны 6 сард анхны бие даасан аялан тоглолт буюу Сөүл болон зургаан хотоор аялан тогложээ. Тасалбар худалдан авагчдын 44% нь 20-29 насны, 71% эрэгтэй байсан нь Солонгос попд содон харагджээ.