fbpx
April 21, 2021

👉 ШЭЙР ХИЙНЭ ҮҮ👍

👉 ШЭЙР ХИЙНЭ ҮҮ👍

Дух Цэцэг хэмээн олноо алдаршсан Б.Цэцэг нөхөн сонгуульд нэр дэвших үү?

Жүжигчин Б.Цэцэг шулуун шударга үгтэй, эмэгтэйчүүдийн үлгэр дууриал болж явдаг эмэгтэй. 100 килограмм хүртэл таргалж, эргээд 20-30 кг турж чадсан тэвчээртэй бүсгүй. Эхлээд эмэгтэйчүүдийн эрүүл хооллолт ярьж, охид бүсгүйчүүдийг ”Ээж болох бэлтгэл” пэйжээрээ дагуулсан Б.Цэцэг одоо улстөр сонирхох болсон.

Тэрээр өөрийн цахим хаягтаа “10 сард болох нөхөн сонгуульд Шүгэл хүүтэй мөнгөөр биш чулуугаар байлдахаар болсноо өчигдор зарласан! СХД чууд минь хүрз жоотуугаа бэлдэж байгаарай.Шүгэл хүүг чицага алдуудаад жовлох болно” хэмээжээ

Мөн Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх, одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн улаан фен гэдэг нь анзаарагддаг. Миний постыг дагаж төр шийдвэрээ өөрчилдөг гэж саяхан “томорч” байсан хүн бол Б.Цэцэг. Юутай ч Б.Цэцэг УДЭТ-ын байрыг нураана гэснийг эсэргүүцэж үзэл бодлоо илэрхийлжээ.

“ДРАМ эргэн тойрны газрыг МУ-ын Төрийн соёрхолт, МУУГЗ бүжиг дэглээч Сэвжидийн Сүхбаатар зарсан шүү дээ! Драмын үе үеийн жүжигчид үүнийг мэддэг. Уг нь Аавдаа зориулж хөшөө босгож пapk байгуулна гэж авсан газар шүү дээ. Дуучин “Хар сарнай” Амраа ах маань нилээн зарах гэж зүтгүүлсэн байдаг.

Ер нь өөрсдөө, өөрсдийгөө дотроосоо устгадаг бидэн шиг хүмүүс эх оронч царайлаад байх ч шаардлагаггүй!!! Д.Сосорбарамыг хар АРД кино театрыг хувьчлалаар монжсон одоо ажилласан ч юм байхгүй балгас, хэдэн түрээслэгчтэй!!!! Урлаг уран сайханчид нь ядаж байшин саваа ЗҮРХ мэт хайрлаад устгаж нураавал YXHЭ гээд байж байх ёстой байтал нураа, бид даарч байна!!!

Тав тухгүй байна гэх нь зөв үүү??? Урлаг бүтээгчдийн өмч ДРАМ нь байшин биш улсын өмч юм. Улсын өмч гэдэг нь нийт иргэдийн өмч. Улстөрчдийн ч өмч биш!!! Өч төчнөөн л шийдэл байдаг энэ дэлхийгээр дотоод засал шинэчлэл хийхийг улсаас шаардаад сууж болно шүү дээ!

New York- Broadway театрыг хар, манай драмын театрын байшинг бодвол зүгээр нэг муу энгийн байшин, гэхдээ тэр л хэвээрээ гаднах төрхөөрөө гангарч болоод байна.

Одоо бас ДРАМ-ыг нураах дээр бүр хэвлэлийн бага хурал хийж байгаа харагдсан!!! Ингэж урлаг уран сайхан хийхгүй ээ!!!! Зүгээр л больчих!!! Дээл өмсөөд урд гарч гүйгээд ЭХ ОРОН гэж хамгийн эх хашиградаг хүмүүс хамгийн будилаантай гарууд байдаг. “Женко”-г хар цоохор дээл өмсөөд сөөнгө хоолойгоор хайр зарласан, одоо тэр нь хорлон сүйтгэх ажиллагаа болоод явчихлаа….

Жич: ЭНЭ ЖИЛ БИЕЭ YHЭЛ*ГЧ ШИГ НАМ СОЛЬЖ ХАЛТУУР ХИЙДЭГ УРЛАГИЙНХАН БОЛЬЧИXOOPOЙ!!! Ямар ч үзэл бодолгүй ийм тэнэглэл байж болохгүй ээ!!! ОУ урлаг уран сайханчид нь соён гэгээрүүлэх ажлыг тултал хийдэг юм шүү.

Ард түмний толгой эргүүлж буруу сонголт хийхэд нөлөөлсөнийхөө гайг одоо ч үүрцгээж байгаа шүү! Үнэн үг хэлээд үгүй БИ ч гэсэн иргэн гээд гараад ирж чадахгүй том ах нарын далбаан дээр сэвзэхгүй байвал дээр! Тэр тайз майз, кино шийндээ л жүжиглэцгээе!