fbpx
April 21, 2021

👉 ШЭЙР ХИЙНЭ ҮҮ👍

👉 ШЭЙР ХИЙНЭ ҮҮ👍

Selena Gomez: Хөгжмийн ертөнцийг ОРХИНО

Дуучин, жүжигчин Selena Gomez загварын алдарт “Vogue” сэтгүүлийн дөрөвдүгээр сарын дугаарын нүүрийг чимсэн бөгөөд тус сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хөгжмийн салбараас гарах бодолтой байгаа талаараа ярьжээ.

Дуучны хувьд Selena Gomez “Billboard” чартын шилдэг цомгийн жагсаалтыг гурван ч удаа тэргүүлж, “Teen Choice” шагнал гардуулах ёслолоос нийт 18 удаа шагнал авч байсан чадварлаг бөгөөд нэр хүндтэй нэгэн. Гэвч 2009 оноос дуучны гараагаа эхлүүлсэн тэрээр бүтэн 12 жилийн дараа энэ салбараас нэрээ татахаар шийдсэн бололтой. “Vogue” сэтгүүлд өгсөн ярилцлагынхаа үеэр Selena:

– “Хүмүүс чамайг тийм ч нухацтайгаар хүлээж авахгүй байхад дуугаа дуулсаар л байна гэдэг хэцүү. Заримдаа бүр “Ингэх ямар шаардлага байна аа? Би яагаад үүнийг хийсээр л байгаа юм бэ?” гэж бодогдох үе ч байсан. Би уг нь “Lose You to Love Me” дууг өөрийнхөө хамгийн чанартай уран бүтээл гэж боддог. Гэсэн ч үүнийг хангалтгүй гэж үзэх хүмүүс байсаар л байдаг.

Мэдээж миний уран бүтээлүүдийг чин сэтгэлээсээ дурлан сонсдог хүмүүс байдгийг мэднэ. Би ч үүнд нь талархдаг учраас л уран бүтээлээ туурвисаар байдаг. Та бүхэнд гэж хэлэхэд одоо гаргах цомог маань миний бусад уран бүтээлүүдээс тэс өөр байх болно. Би хөгжмийн ертөнцийг орхиж ч магадгүй. Гэхдээ орхихоосоо өмнө сүүлчийн удаа хичээгээд үзмээр байна” гэжээ.

WESTWOOD, CALIFORNIA – JANUARY 11: Selena Gomez attends the premiere of Universal Pictures’ “Dolittle” at Regency Village Theatre on January 11, 2020 in Westwood, California. (Photo by Axelle/Bauer-Griffin/FilmMagic)

Өдгөө 28 настай тэрээр өнгөрсөн нэгдүгээр сард испани хэл дээр дуулсан “De Una Vez”, “Baila Conmigo” зэрэг уран бүтээлүүдээ цацсан бөгөөд эдгээр дуунууд нь энэ сарын 12-ны өдөр нээлтээ хийхээр товлогдсон “Revelacion” цомгийнх нь нэг хэсэг юм.

Эх сурвалж: Billboard