fbpx
April 21, 2021

👉 ШЭЙР ХИЙНЭ ҮҮ👍

👉 ШЭЙР ХИЙНЭ ҮҮ👍

Коронагийн халдвар авч эдгэрсэн хүмүүсийн үс нь халцарч, мартамхай болж эхэлжээ

Коронавирусний халдвар авч эдгэрсэн хүмүүсийн үс унаж, арьс хуурайшиж, мартамхай болох зэрэг сөрөг нөлөө гарах болжээ. Тодруулбал ахмад настнууд мартамхай болж, зүрх судасны өвчтэй болж байгаа аж. Харин залуучуудын үс унаж, арьс хуурайшиж, биеэр нь тууралт өгч байгаа юм байна. Дээрх шинж тэмдэг нь халдвар авч эдгэрснээс хойш зургаан сарын дараа ажиглагдах болсныг ДЭМБ-аас анхааруулсныг Эрүүл мэндийн яамнаас мэдэгдлээ.

Одоогоос долоон жилийн өмнө Хөвсгөл аймгийн Их-Уул суманд зургаан настай Ө.Энхзул охин гэрээсээ төөрч, ар гэрийнхэн, нутаг нугынхан нь түүнийг гурав хоногийн турш хайсны эцэст тайгаас олж байсан

билээ. Өнгөрсөн долдугаар сарын сүүлчээр Хөвсгөл аймгийн Их-Уул суманд очоод байхдаа Ө.Энхзул охинтой уулзаж, тухайн үед юу болсон талаар ярилцахыг хүсэхэд алимны бөөр шиг улаахан хацартай, сэргэлэн цовоо нүдтэй жаахан охин инээвхийлэн “Манайд ирсэн хүн бүхэн л энэ талаар асуух юм.

Сургуульд орсны дараа багш нар, ангийнхан гээд зөндөө хүн намайг тэр тухай ярьж өгөөч гэсэн. Гэхдээ би цөөхөн хүнд л санаж байгаа юм аа ярьсан” гэв.Ингээд Ө.Энхзул охин гэрээсээ яагаад төөрсөн, ойд гурав хоног хэрхэн “амьдарсан” талаарх яриаг хүргэе. Ө.Энхзул одоо 13 настай.

Төөрөх үедээ тэрбээр зургаан настай байв. Охины аав, ээж “Хэдэн хүүхдийн минь буян заяа түшиж, охиноо эсэн мэнд олсон шүү. Гурав хоног алга болоход нь их айж байсан. Амьд мэнд олдоосой. Амьд л байж байдаг юм шүү гээд л хайгаад байсан даа” гэж ярьсан юм.


ОХИН НОХОЙГОО ЧОНОТОЙ АНДУУРАН АЙЖ ГҮЙСЭЭР ТӨӨРЧЭЭ Хөвсгөл аймгийн Их-Уул сумын малчин Д.Өлзийбатынх Хуштын мод гэх газар 2013 оны наймдугаар сард намаржиж байжээ.

Удам дамжсан малчин Д.Өлзийбат сумынхаа мянгат малчдын нэг. Тэднийх таван хүүхэдтэй юм байна. Харин ойд гурав хоног төөрсөн охин Ө.Энхзул дөрөв дэх хүүхэд нь. 2013 оны наймдугаар сарын 22-нд гэрийн эзэн Д.Өлзийбат сумын төв рүү нэг хүүхдээ дагуулаад мотоцикльтой явжээ. Харин хоёр том хүү нь адуугаа хурааж, дэллэхээр яваад эзгүй байж.

Гэрийн эзэгтэй Д.Оюунгэрэл болон Ө.Энхзул, гурван настай бага хүүхдийн хамт гэрээ сахиад үлдэж. Гэтэл үнээ саах цагаар буюу цагаан гэгээ тасрах үеэр тэнгэр муухайрч, баруун хойноос хар үүл бүрхэн бороо орж эхэлжээ. Сүүлийн хэдэн жил ороогүй азарган бороо хувингаар цутгаж байгаа юм шиг л хүчтэй асгаж, аянга тачигнаж, цахилгаан энд тэнд гялсхийн цахиж эхэлсэн гэнэ. Энэ үеэр тэрүүхэнд бэлчиж байсан хонь, ямаа хошуурч уруудсаар хөтөл давсанд ээж, охин хоёр араас нь явган гарчээ.

Охин тэр болгон ээжтэйгээ хамт яваад байдаггүй ч энэ удаад цуг явжээ. Их-Уул сумын ой хөвч араатан амьтнаар дүүрэн.Тэр тусмаа хээрийн амьтан болох чоно элбэг. Азарган бороо, хүчтэй салхинд торох юмгүй уруудсан хонь, ямааныхаа араас ээж нь явж, тогтоож үлдээсэн хэсэг хонио Ө.Энхзул охин нохойныхоо хамт харж үлджээ. Цахилгаан цахих гялбаанаар тогтсон хонь уруудаж, нохойн нүд гялбаанд ногоорох нь чоно шиг харагдсан тул охин ч ээжийнхээ явсан зүгт гүйсэн байна. Азарган бороо асгасан хэвээр л байж.

ОХИНОО ХАЙЖ, НЭРЭЭР НЬ ДУУДАЖ ГҮЙСЭЭР ЭЭЖ НЬ Ч ТӨӨРӨВ
Тухайн өдрийнхөө 20:00 цаг болж байхад охины ээж Д.Оюунгэрэл хонио туусаар гэртээ ирсэн байна.Тэрбээр гэр нь ойрхон байсан учир охиноо гэр рүүгээ орсон байх гэж бодож явжээ. Гэртээ ортол бага охин нь орон дээрээ унтаж, Ө.Энхзул алга байж. Охиноо гэртээ ирээгүйг мэдүүт цуваа өмсөөд, нимгэн цамцтай гарсан охиндоо дээл аваад гарчээ.

Тэрбээр охиноо хоолойгоо сөөтөл дуудаж, морио цуцтал давхисны дараа сумын төв рүү хэл өгөх хэрэгтэйгээ мэдэж, утасны сүлжээ барьдаг уулан дээр гарсан боловч холбогдож чадаагүй байна. Саахалтын хүнд, адуугаа тууж яваа адуучинд гээд замдаа таарсан бүхнээс охиноо сураглаж, захисан гэнэ. 24:05 цагийн үед сумын төвд байгаа ах дүү нартаа, Онцгой байдлын газрын алба хаагчдад охиноо алга болсон талаар хэл дуулгаж чаджээ. Д.Өлзийбатынх Их-Уул сумын төвөөс 40 гаруй километрт намаржиж байсан бөгөөд мэдээлэл ирсэн даруйд долоон аврагч сумын төвөөс охины аавыг машиндаа суулгаад иржээ.

Өлзийбатынхтай айл, саахалт байдаг нутгийн иргэд, аврагчидтай нийлэн гурван баг болоод ойр орчмын нутгаар үүр цайтал самнасан байна. Гэвч охин усанд хаясан чулуу шиг л алга болжээ. Охин тухайн үед дан цамц, тод яагаан өнгийн өмд, кеттэй байжээ.

Охины ээж Д.Оюунгэрэл эрлийн багийнхан ирж өөрийг нь олох хүртэл ганцаараа хайсаар байж. “Миний охин хаана байна аа, Энхзул аа” гээд л хоолойгоо сөөтөл хашгирсаар хөвчийн модон дундуур зүгээ мэдэхгүй зөндөө гүйж. Тэрбээр “Үгээр хэлэхийн аргагүй хэцүү юм билээ.