fbpx
April 22, 2021

👉 ШЭЙР ХИЙНЭ ҮҮ👍

👉 ШЭЙР ХИЙНЭ ҮҮ👍

Эрэгтэй хүн эмэгтэй хүнийг хэр их үнсэнэ, төдий чинээ орлого нь нэмэгддэг

Хайртай бүсгүйгээ байнга үнсдэг хүмүүсийн орлого үнсэх дургүй залуучуудаас их байдаг ажээ.

АНУ-ын мэргэжилтнүүдийн хийсэн судалгаа санаанд оромгүй үр дүн харуулжээ: байнгын үнсэлт эрчүүдийн санхүүгийн орлогод эерэгээр нөлөөлж байгааг тогтоосон байна.

Эрчүүдийн зарим нэг төлөөлөл үнсэлт гэдгийг эрчүүдийн сул дорой байдал хэмээн авч үзэх бөгөөд хайртай бүсгүйгээ байнга үнсэхээс ичдэг гэжээ. Калифорнийн их сургуулийн эрдэм шинжилгээний ажилтнууд хайртай бүсгүйгээ үнсэхээс ичдэг залуучуудыг үнсэх даалгавар өгөхөд итгэмээргүй үр дүн гарсан байна.

Залуучууд хайртай бүсгүйгээ хэдий хэр үнсэнэ төдий чинээ санхүүгийн орлого нь нэмэгдэж байжээ. Үнсэлтийн талаар янз бүрийн үзэл бодолтой хэдэн арван эрчүүдээс санал асуулга авчээ.

Portrait of a young romantic enamoured couple hugging and kissing during the city walk. Enjoying spending time together at the warm autumn day. Two lovers are walking, hugging and kissing in Lviv, Ukraine

Санал асуулгын үр дүнг нэгтгэн харахад бас л сонирхолтой үр дүн гарсан: хайртай бүсгүйгээ ихээр үнсдэг эрчүүдийн цалин байнга нэмэгдэж ирж байсан түүхтэй байв. Тиймээс хайртай бүсгүйгээ байнга үнсдэг эрчүүдийн 75% нь өндөр орлогоороо гайхуулж чаддаг ажээ.

Иймд эрдэм шинжилгээний ажилтнууд хайртай бүсгүйчүүдээ үнсэлтээр “мялааж” байхыг зөвлөж байна: тэдний хэлснээр, энгийн энхрийлэл нь сэтгэл санааг сэргээж, эрүүл, тэнцвэртэй харилцаа бий болгоход нөлөөлдөг ажээ. Мөн санхүүгийн өсөлтөнд нөлөөлж байгааг бодож үзэх хэрэгтэй гэж зөвлөсөн байна.